Булган нутгийнхаа нийт сувилагч нартаа баярын мэндчилгээ дэвшүүлье

Булган аймгийн эрүүл мэндийн салбар "Олон улсын сувилагчдын баяр"-ыг энэ өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрөөр Олон улсын сувилагч эх баригчдын өдрийг угтсан "Шинэ санаа 2011" онол практикийн бага хурал,  Ажил мэргэжлийн багийн уралдаан, Эх баригчдын ажил мэргэжлийн уралдаан зэрэг олон уралдаан зохион байгуулагдлаа .Уралдаанд Аймгийн нэгдсэн эмнэлэг,  урд болон хойд бүсээс шалгарсан сувилагч, сувилахуйн баг хамт олон оролцон өөрийн бүтээсэн бүтээл, сувилахуйн ухаанаараа уралдаж баярын өдрөө угтсан байна.
Ингээд уралдааны нэгдсэн дүн гарахад:

"Шинэ санаа 2011" онол практикийн бага хуралд:
  1. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасгийн сувилагч Г.Цэнд, Б.Эрдэнэчимэг нарын хамтын бүтээл "Эрвээхэй зүүгээр судас тарилга хийхийн ач холбогдол, үр дүн" ТЭРГҮҮН байр
  2. Аймгийн нэгдсэн эмнэлгийн Арьс өнгөний тасгийн сувилагч Ц.Уранчимэг, Р.Дэлгэрсүрэн нарын хамтын бүтээл " Эмнэлэгийн бус орчинд хийгдэж буй сувилахуйн тусламжинд үнэлгээ өгөх" ДЭД байр
  3. Бугат сумын хүн эмнэлэгийн сувилагч Г.Өлзийгэрэл "Бугат сумын төрийн албан хаагчдын илүүдэл жин, таргалалтыг тогтоох судалгаа" бүтээлээрээ ГУТГААР байр эзэлсэн байна.
Ажил мэргэжлийн багийн уралдаанд:

Тэргүүн байр: Аймгийн нэгдсэн эмнэлгийн "Мэс заслын тасаг"-ийн сувилагчлын баг
Дэд байр: Аймгийн нэгдсэн эмнэлгийн "Хүүхдийн тасаг"-ийн сувилагчдын баг
Гутгаар байр: Хутаг-Өндөр сум дундын эмнэлгийн сувилагчдын баг тус тус эзэлсэн байна.

Эх баригчдын ажил мэргэжлийн уралдаанд:

Тэргүүн байр: Сэлэнгэ сумын хүн эмнэлэгийн сувилагч Ө.Алтанзул
Дэд байр: Тэшиг сумын хүн эмнэлэгийн сувилагч Ж.Мөнхжаргал нар тус тус эзэлсэн байна.
 
Анхдагч нутгийнхаа хүн ардын эрүүл энхийн төлөө нойр хугаслан зүтгэж буй сувилагч нартаа  Олон улсын сувилагчдын баярын мэндийг хүргэж ажилд нь өрнүүн их амжилт, амьдрал цаглашгүй их аз жаргалыг хүсэн ерөөе.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment