Суулгалт өвчнийг яаж эмчлэх вэ?
1. Шингэн нөхөж өг
- Суулгалтын үед хүүхдийн ууж чадах хэмжээгээр шингэн хангалттай уулгах
- Хоолыг сойлгүй ердийн үеийнхээс олон дахин, удаан хөхүүлнэ.
- Шингэн бага багаар ойрхон шимүүлж уулгах
- Хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд дахин багаар аажим уулгана
- Суулгалтыг намдтал шингэн хангалттай уулга
Дан хөхөөр хооллож буй хүүхдэд (<6 сар)
- Шингэн сэлбэх давсны уусмал уулгах буюу хөхний сүүн дээр цэвэр буцалсан
ус нэмээд угжина.
Холимог хооллолттой хүүхдэд
- Шингэн сэлбэх давсны уусмал болон шинэ бэлтгэсэн хоол буюу буцалсан ус
өгөх (шөл, будааны зутан, шинэ тараг)
Ямар хэмжээтэй уулгах вэ?
Ердийнхөөс илүү хэмжээгээр суулгалт бүрийн дараа уулга:
- 2 нас хүртэлх хүүхдэд: 50-100 мл
- 2-оос дээш настай хүүхдэд: 100-200 мл
Шингэн сэлбэх давсны уусмал
Суулгаж буй хүүхдэд уулгахад хамгийн тохиромжтой шингэн бол Шингэн сэлбэх
давсны уусмал юм. Учир нь хоол боловсруулах замаар хялбар шимэгдэх
боломжтойгоор чихэр, давс, усны орцыг тохируулсан байдаг. Суулгалттай
хүүхдийг өрхийн эмч нар үнэ төлбөргүйгээр Шингэн сэлбэх давсны уусмалаар
хангах ёстой.
Харин Шингэн сэлбэх давсны уусмал байхгүй тохиолдолд бусад төрлийн
шингэнийг шингэлээд уулгаж болно. Гэвч бүх төрлийн хийжүүлсэн ундаа болон
жимсний шүүсийг шингэлэлгүй өгөх нь суулгалтыг улам хүндрүүлдэг тул
шингэлэхгүй өгч болохгүй. Эдгээр төрлийн уух шингэнд заавал тодорхой
хэмжээний ус нэмэх шаардлагатай.
Гэрээр бэлтгэхэд тохиромжтой шингэнүүд:
- 200 мл буцалсан усан дээр 1 цайны халбаг элсэн чихэр хийх
- 6 хуваасны 1-д жимсний шүүс үлдсэн хувьд нь буцалсан ус
- 6 хуваасны 1-д ундаа үлдсэн хувьд нь буцалсан ус
Бага илчлэгтэй болон шингэлээгүй ундаа, жимсний шүүсийг хүүхдэд өгөхгүй
байх мөн уух ямар нэгэн шингэнд давс дур мэдэн нэмэхийг хориглоно. Учир нь
давсыг хэтрүүлж хийснээр хүндрэлд хүргэх аюултай.
2. Хооллолт
Суулгалттай хүүхдийн хоолыг сойж болохгүй бөгөөд хөхийг ойр ойрхон бага
хэмжээгээр өгнө.
- Хүүхдийг суулгаж байхад болон суулгалт зогссоноос хойшхи хэдэн долоо
хоногийн хугацаанд аль болох шинэ төрлийн нэмэгдэл хоолонд оруулахгүй байх
хэрэгтэй.
- Өөх тос ихтэй болон чихэрлэг зүйлсээс (жимсний шүүс, ундаа г.м) зайлсхийх
- Дараах хүнсний зүйлсийг өгөх нь ач тустай:
- Цагаан будаа, улаан буудай, төмс, талх, хүүхдийн будаа
- Жигнэсэн алим ба лийр, нухсан гадил
- Тослоггүй жигнэмэг, тараг
- Хар мах, загас
3. Хэдийд эмчид буцааж хандах вэ?
Хэрэв таны санаа зовж байгаа ба Хүүхдийн биеийн байдал хүндэрч байгаа, ууж
чадахгүй болон хөхөө хөхөхгүй болсон, уухдаа муу, халуурч цустай бааж
байгаа бол эмч рүү яаралтай яв.
Суулгалтаар өвдсөн хүүхэд бүр эмнэлгээс гарсаны дараа заавал өрхийн эмчдээ
үзүүлж биеийн байдалаа хянуулах ёстой.
Эмнэлэгт эмчлэх:
Хүүхэд уухдаа муу, шингэн алдлатаас усгүйжлийн шинж тод илэрсэн бол
хүүхдийг зайлшгүй эмнэлэгт хэвтүүлж эмчлэх хэрэгтэй.
- Хамрын гуурсаар хооллох: хамраар дамжуулан ходоод руу гуурс оруулаад
түүгээр шингэн өгнө.
- Судсаар шингэн өгөх: хураагуур судсаар шингэн нөхөх шаардлага гардаг.
- Антибиотек: хүүхэд цусаар бааж байвал эмчийн заавраар антибиотек хэрэглэж
болно.
Эмчлэгч эмч дээрх эмчилгээнүүдээс таны хүүхдэд шаардлагатайг хийнэ.
|
No comments:
Post a Comment