Эрүүл мэндийн яам өнгөрсөн долоо хоногт

2011 оны 4-р сарын 4-8-ны өдрүүдэд хийгдсэн ажлын талаар Эрүүл мэндийн яамны газар хэлтсүүд болон харъяа агентлагуудаас дараахи товч мэдээллийг ирүүллээ
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ГАЗАР
  • УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Төв аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зөвлөгөөнд оролцож, Төв аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурав.
  • УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын ирүүлсэн асуулгын холбогдох хариуг бэлтгэн Стратеги төлөвлөлтийн газарт хүргүүлэв.
  • ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх” сэдэвт богино хугацааны сургалтыг ЭМШУИС-тай хамтран зохмон байгуулахаар сургалтанд эмч оролцуулах тухай албан тоотыг аймгуудад хүргүүлэв.
  • Анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төслийн хүрээнд хийгдэж буй цогц хөтөлбөрийн эхний хувилбарыг ДЭМБ-д хүргүүлэв.
  • ОБЕГ, АНУ-ын гамшгийн удирдлагын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Говийн чоно-3” команд штабын сургалтанд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба амжилттай оролцож, сургалтын үеэр Гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар илтгэл тавив.
  • 2011 оны 4 дүгээр сарын 13-14-нд зохион байгуулах “Газар хөдлөлтийн үеийн эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал” сэдэвт үзүүлэх сургалтыг зохион байгуулахаар АНУ-ын гамшгийн удирдлагын төвийн ажилтан Др. Жон Конрой-тэй хамтарч ажиллаж байна. Өнгөрсөн 5 дахь өдөр бэлтгэл ажлын явцтай УКТЭ дээр очиж танилцаж заавар, зөвлөмж өгөв.
  • ЭНЭШТ дээр “Бага насны хүүхдийн эрүүл мэнд хоол тэжээл” сэдэвт сургагч багшийн сургалтанд Архангай, Говь-Алтай, Дундговь,Сүхбаатар, Төв аймаг, СХД, Чингэлтэй дүүргийн 30 эмчийг хамруулав.
  • “Эрүүл мэндийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг, НББСШУБХорооны хуралдаанаар хэлэлцүүлсний дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулж дэмжигдэв.
  • Дэлхийн эрүүл мэндийн өдөрт зориулсан “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” уриатай өдөрлөгийг Драмын театрын өмнөх талбайд зохион байгуулж харьяа байгууллагууд, нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажиллагсад, анагаахын чиглэлийн 5 сургуулийн оюутан, багш нарыг оролцуулан зохион байгуулав.
  • “ЭМСХХ-3” төслийн боловсруулсан “Анхан шатны тусламжийн эмнэлзүйн удирдамж боловсруулах аргачлал” тайланг хэлэлцүүлэх хурлыг удирдан зохион байгуулав.
  • Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар санал, хүсэлт тавьсан 5 иргэнтэй биечлэн уулзаж асуудлыг шийдвэрлэв.
СТРАТЕГИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР
  • 2012 оноос хэрэгжүүлэх эрдэм шинжилгээний төслийн захиалгыг БСШУЯ-д хүргүүлэв.
  • Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны хурал хийж, эрдэм шинжилгээний 10 төсөл хэлэлцэж, 8-ыг эхлүүлэхээр шийдвэрлэв.
  • Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлдэв.
  • ЭМСХ-5 төслийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг хангав.
  • Бизнесийн орчны шинэтгэлийн жилийн 2011 оны эхний улирлын тайланг гарган ҮХШХ-д хүргүүлэв
  • “Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого”, “Бодлогыг хэрэгжүүлэх 2011-2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г ЗГХА-ЭМГ, аймаг, нийслэлийн ЭМГ, бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэв.
  • Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд СХД-ийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдэл дээр ажиллав.
  • ЭНЭШТ-ийг чадавхижуулах төслийн тендерийн урилгыг англи, монгол хэл дээр бэлтгэж “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонины 4 сарын 8-ны дугаарт нийтлүүлэв.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ГАЗАР
  • Яамны 2011 оны 3 дугаар сарын ажлын мэдээллийг бичиж ЗГХЭГ-т хүргүүлэв
  • “Шагналын журам шинэчлэн батлах тухай” сайдын 2011 оны 118 дугаар тушаалыг албажуулж, аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар, харьяа байгууллагуудад хүргүүлэв.
  • Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойд зориулан хийж байгаа номын хавсралтын материалыг бичив.
  • Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зарласан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй” сэдэвт ёс зүйн эссэ бичлэгийн уралдаанд 1-3-р байр, шагналт байрт орсон оролцогсдод Өргөмжлөл, мөнгөн шагнал, бусад оролцогчдод Талархал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулав.
  • ТАЗ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу ЭМЯ-ны дэргэдэх ТАЗСЗ-ийг шинэчлэх саналыг ТАЗ-д хүргүүлэв.
  • “Амаржих газрын өргөтгөлийн барилга барих төслийг санхүүжүүлэх тухай” гэрээг хянаж шийдвэрлэхэд бэлгэн болгов.
МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ГАЗАР
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах тухай” 2007 оны 141 дүгээр зарлиг хүчингүй болж, 2010 оны 266 дугаар зарлигаар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан ҮАБЗ-ийг мэдээллээр хангах журмын төслийг шинэчлэн боловсруулав.
  • “Говийн чоно-3” гамшгийн үеийн бэлэн байдлын сургуулилтын үеэр эрүүл мэндийн байгууллагуудад мэдээлэл дамжуулж ажиллав.
  • Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Цахим эрүүл мэнд төслийн танилцуулга, санал бэлтгэв.
  • НҮБ-ийн Хүүхдийн сангийн тусламжаар тараагдсан эм, эмнэлгийн хэрэгсэл болон эрүүл мэндийн байгууллагын өвөлжилтийн бэлэн байдалд хийх үнэлгээний ажлын хэсэгт орж ажиллан, Удирдлагын зөвлөлийн хуралд оруулах үнэлгээний дүнг боловсруулж, шийдвэрийн төсөл бэлтгэв.
  • ДЭМБ-аас зохион байгуулж буй сургалтанд бэлтгэж, Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл боловсруулан ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн оффист илгээв.
  • Засгийн газрын 2009 оны 346 тоот тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн салбарын хэмжлийн нэгдмэл байдлын хөтөлбөрийн мэдээллийг гаргав.
  • Цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар гарсан тогтоол, тушаал, шийдвэрийн биелэлтийн байдалд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний удирдамжийг батлуулж ажлын хэсгийг хуралдуулан үнэлгээг эхлүүлэв. Үнэлгээний ажлаар Дорноговь аймгийн НЭ, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт томилолтоор ажиллав.
  • Рашаан сувиллыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн төгсгөлийн үнэлгээний удирдамжийн төслийг боловсруулав.
  • Сувилахуйн хөгжлийн бодлогын хэрэгжилтэнд үнэлгээ хийх ажлын удирдамжийн төслийг боловсруулав.
  • МУОБЕГ, АНУ НДКомандлалын Экселленс төвтэй хамтран зохион байгуулсан Говийн Чоно-3 ажиллагааны нээлт болон үзүүлэх сургуулилтанд оролцов.
САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
  • Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай НДЕГ-ын саналыг хянаж хүлээн авав. ЭМС-ын төсвийн багцад 3,7 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол оруулахаар болов.
  • Өрхийн эмнэлгийн холбооноос 2011 оны төсвийн тодотголд оруулах саналыг хянан хүлээн авлаа. Нэг иргэнээр тооцсон нормативт зардлаас тогтмол зардлыг тусад нь тооцож төлөвлөх бодлогын хүрээнд тогтмол зардлын 2,7 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгахаар болов.
  • 1-р амаржих газрын өргөтгөлийн барилгын санхүүжилтийн гэрээг хянаж дуусган эцсийн байдлаар “Бороо голд” болон “Сенторо голд” ХХК-д хүргүүлэв.
  • 2011 оны төсвийн тухай хуульд батлагдсан эх үүсвэрээр Төв аймгийн Эрдэнэ, Өндөрширээт, Хэнтий аймгийн Батноров сумын эмнэлэгт цэвэр усны гүний худаг гаргах ажлын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо хуралдаж харьцуулалтын аргаар тендер шалшаруулах болсон тул тендерт оролцох компаниудад мэдэгдэл, зургийн скиз, таваигдах шаардлагыг хүргүүлэв.
  • Эмнэлгийн тїргэн тусламжийн автомашинд наах олон улсын таних тэмдэгийг хэвлүүлж, аймаг, нийслэлд тараах ажлыг зохион байгуулав.
  • 3 дахь шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын 2011 оны батлагдсан төсөвт тодотгол хийх төслийг нэгтгэв.
  • Сангийн яаманд Дархлаажуулалтын сан болон төвлөрсөн арга хэмжээний 2011 оны 3-р сарын мэдээг гаргаж хүргүүлэв.
  • Эмийн эргэлтийн сангийн журам шинэчлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн ЭМГ, Эрдэнэ, Өргөн суманд 4 дүгээр сарын 6-наас 9-ний хооронд ажиллав.
  • Эрүүл мэндийг дэмжих сангийн 3 дугаар сарын мэдээг гаргаж сангийн яаманд хүргүүлэв.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
  • НҮБ-ын Хүн амын сангийн захирал хатагтай Нобуко Хорибегийн Монголд хийсэн айлчлалыг амжилттай зохион байгуулахад НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөлгчийн газар, ГХЯ, НХХЯ-тай хамтран ажиллав.
  • Монгол улсад албан ёсны айлчлал хийх Бүгд Найрамдах Турк улсын ЭМЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авах бэлтгэлийг ханган ажиллав.
ЗГХА-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа “Төв аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зөвлөгөөнд оролцож, Төв аймгийн эрүүл мэндийн салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөөг баталж, гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгуулав.
  • “Төв аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” зөвлөгөөнд оролцогчдод “Нийгмийн эрүүл мэнд, салбар хоорондын хамтын ажиллагаа, эрүүл мэндийг дэмжих”, “Ёс зүй ба бусдад урам хайрлах нь”, “Өөрчлөлтийн удирдлага”, “Стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Манлайлал багаар ажиллах” нь сэдвээр сургалт явуулж, гэрчилгээ гардуулав.
ЗГХА-БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
  • Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын шалгуурыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг “Иргэний танхим”-д зохион байгуулав.
  • “Хүүхдийн спорт-өнөө ба ирээдүй” сэдэвт олон улсын форум 4-р сарын 7-нд Чингис хаан зочид буудалд болж, ОХУ, БНХАУ, Япон, БНСУ, АНУ, Герман зэрэг 12 орны төлөөлөгчид оролцлоо. Монгол улсаас биеийн тамир спортын салбарын 50 орчим багш дасгалжуулагч, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Форумд хүүхдийн спортын чиг хандлага, одоогийн тулгамдсан асуудлууд, цаашдын залгамж халааг бэлтгэж байгаа байдал зэрэг сэдвээр үндсэн илтгэл тавьж санал бодлоо солилцов.
  • Монголын хүүхдийн спортын IV наадмын 24 төрлийн 9 нь амжилттай явагдаад байна. Бокс, бадминтоны шигшээ тэмцээн Орхон аймагт явагдаж, боксоор 18 байгууллагын 186 өсвөр тамирчин, бадминтоноор 8 байгууллагын 56 өсвөр тамирчид оролцов.
  • Жүдо бөхийн Азийн АШТ 4-р сарын 5-7-нд Арабын Эмиратын Абу-Дабид болж манай тамирчид 1 алт 3 мөнгө, 4 хүрэл, медаль зүүлээ. Мөн багийн барилдаанд Монголын эмэгтэй баг Кыргыз, Тайванийг хожин, Японд ялагдан мөнгөн медаль хүртсэн бол Эрэгтэй баг Японд 2:3-аар ялагдав.
  • Боксын Үндэсний шигшээ багийн тамирчид 4-р сарын 3-нд Албанид болсон ОУТ-ээс 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртлээ. Ням гаригт өндөрлөсөн Польшийн Феликс Штамм ОУТ-ээс 2 мөнгө, 2 хүрэл медаль зүүгээд байна.
  • Хараагүй иргэдийн шигшээ баг тамирчид Туркийн Анталья хотноо Хараагүй иргэдийн дэлхийн наадамд жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр оролцож хөнгөн атлетикийн төрлөөр Ж.Лхагважав, Г.Мөнхбат нар мөнгөн медалийн эзэн болов.
  • 4-р сарын 12-нд Төр засгийн ордонд болох Үндэсний спортын улсын зөвлөгөөний бэлтгэлийг ханган ажиллав.
  • Буудлагын Үндэсний шигшээ багийн тамирчид БНСУ-ын Чанвон хотноо Дэлхийн цомын тэмцээнд оролцож байна. Манай улсаас 12 тамирчин 3 дасгалжуулагчийн хамт явсан. Энэ тэмцээнээс олимпийн эрх олгох юм.
  • “Үндэсний шуудан” сонин, БТСГ хамтран долоо хоног тутмын “Спортын шуудан” сонины эхний дугаарыг 4-р сарын 6-нд эхлэн гаргав.
  • Узбекистаны Ташкент хотноо болсон Төв Азийн допингийн эсрэг байгууллагын хуралд Спорт эмнэлгийн албаны ерөнхий эмч Ч.Насанбат оролцов.
  • БТСГ, Монголын ширээний теннисний холбоотой хамтран 2011 оны УАШТ-ийг “Оч” клубт амжилттай зохион байгуулав.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment