"Эрүүл хүүхэд" аян эхлэнэ

    Монгол улсын ерөнхий сайдын санаачлагаар зохион байгуулж буй “Эрүүл хүүхэд ”аяны I-р шатны үйл ажиллагааг энэ оны 03-р сарын 05-наас 06-р сарын 01 -ны өдрүүдэд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус аян нь 0-18 насны бүх хүүхдийг  урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эрүүл мэндийн байдлыг нь дүгнэж, эрүүлжүүлэх арга хэмжээ авах зорилготой аж. Үндэсний аян өрнүүлэх төслийг өнгөрсөн онд боловсруулсан бөгөөд энэ оны төсөвт 18 тэрбум төгрөг суулгажээ. 
   Манай аймгийн хувьд аяны бэлтгэл ажлын хүрээнд сум, өрхийн 18 хүртэлх насны хүүхдийн дэлгэрэнгүй судалгааг гарган нэгтгэж, эрүүл мэндийн яаманд хүргүүлээд байна.

     Аяны хүрээнд зохион байгуулах үзлэгийн хуваарийг сум өрхөөр нарийвчлан гаргаж мэдээлэх тул сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тухайн хугацаанд 0-18 насны хүүхдүүдийг бүрэн үзлэгт хамруулах талаар анхаарч ажиллана уу   

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment