"Эрүүл хүүхэд" аян Булган аймагт

 Монгол орон даяар хэрэгжиж буй "Эрүүл хүүхэд" аян Булган аймагт 2012 оны 03 сарын 19-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаа Аймгийн Хөгжимт жүжгийн театрт болж Аймгийн засаг дарга М.Оюунбат,  аймгийн ИТХ-ын дарга Б.Бат-Эрдэнэ нар аяны үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ. "Эрүүл хүүхэд" аяныг орон нутагт дэмжиж ажиллах төрийн байгууллагыг төлөөлж БСГ-ын дарга Л.Эгиймаа, ХХҮХ-ын дарга Ц.Энхбат, Булган сумын ИТХ-ын дарга Ч.Лхагва нар оролцлоо. 

ХТХ-ийн уран бүтээлч багачууд "НАРНЫ ХААН ХҮҮХДҮҮД"

  Үйл ажиллагааны нээлтэнд Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа "Эрүүл хүүхэд" аяныг орон нутагт хэрэгжүүлэх ерөнхий мэдээллийг хийж,  АНЭ-ийн Хүүхдийн тасгийн эрхлэгч эмч, хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Х.Энхцэцэг аймгийн хэмжээнд өвчлөлийн байдал ямар түвшинд байгаа талаар мэдээлэл хийлээ. 

Аяны хэрэгжилтийн явцтай 2012 оны 03 сарын 20-ны өдөр Аймгийн удирдлагууд танилцлаа.





Мөн аймгийн хэмжээний 16 сум нэг цаг хугацаанд нээлтээ хийж, сумдын удирдлагууд оролцсон байна.  

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, 
 ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ


No comments:

Post a Comment