А.Танд доорхи шинж тэмдэг илэрвэл улаанбурхан өвчин байж болзошгүй тул эмчид хандана уу
· Халуурах
· Биеэр тууралт гарах
үндсэн 2 шинж тэмдэгдээр нэмэгдээд доорхи 3 шинж тэмдгээс аль нэг нь илэрвэл
· Ханиалгах
· Нусгайрах
· Нүд үрэвсэх
Б. Мөн та улаанбурхан өвчин гарч буй оронд зорчсон дамжин өнгөрсөн
В. Халуурсан туурсан хүнтэй хамт байсан
Г. Авах арга хэмжээ:
Хэрвээ танд улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрвэл та доорх арга хэмжээг авна уу
- Маск зүүх /хамт байгаа хүмүүсдээ халдвар тараахгүй байх үүднээс/
- Аймаг, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, халдвартын эмнэлэг, Халдвар өвчин судлалын үндэсний төвд хандан эмчид үзүүлэх
- Хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд тууралт гарсанаас хойш 7 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах
- Эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэх /А амин дэмийн хамт/
- Тууралт гарахаас өмнөх 4 хоногт тантай хамт байсан гэр бүлийн хүмүүсээ улаанбурханы эсрэг вакциныг 3 хоногын дотор тариулахыг зөвлөх
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агаар оруулах
- Шинэ төрсөн ээж төрсний дараа улаанбурханы вакцин тариулах /1 удаа/,
- Шинэ төрсөн ээж төрсний дараа А амин дэм уух /200 000 ОУН нэг удаа/
- Хүүхдээ хөхөөр хооллох
- Хүүхдээ дулаан байлгах
- Нярай хүүхэдтэй хамт амьдарч байгаа аав, ах, эгч, эмээ, өвөөг сайн дурын үндсэн дээр улаанбурханы эсрэг вакцин тариулах
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агаар оруулах
- Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг элсэн ороход улаанбурханы эсрэг вакцины 2 тунг тариулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс шалган вакцинаа бүрэн тариулсан тохиолдолд бүртгэх. Хэрвээ тариулаагүй бол вадциндаа хамрагдахыг зөвлөх
- Хүүхдийг өглөө цэцэрлэг сургуульд ирэхэд халуурсан туурсан эсэхийг асууж хүлээж авах
- Халуурсан туурсан тохиолдолд бусад хүүхдээс тусгаарлах хамт байсан хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинд хамруулах
- Хүүхдүүдийг амин дэмээр баялаг хоол хүнсээр хангах
- Халуун бүлээн шингэн уулгах
- Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агаар оруулах
- Хүүхдүүдийг эхний тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш 21 хоног тогтмол хянах /халуун хэмжих, туурал гарсан эсэхийг үзэх/
No comments:
Post a Comment