"Харвалт ба зүрхний шигдээс 2010-2013” төсөл

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хэрэгжүүлж буй "Харвалт ба Зүрхний шигдээс 2010-2013” төсөл нь Монгол Улсын Засгийн Газрын өмнөөс Америкийн Нэгдсэн Улс, Мянганы Сорилтын Сангаар дамжуулан санхүүжигдэж байгаа төсөл юм. ДЭМБ, Мянганы Сорилтын Сангийн хооронд 2010 оны 9 сарын 30-нд байгуулсан гэрээний дагуу энэхүү “Харвалт ба Зүрхний шигдээс” төслийн нээлт 2011 оны 3-р сарын 15-ны өдөр болж байна. Уг төсөл нь Монгол хүмүүст тохиолдож байгаа зүрхний шигдээс ба харвалтыг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй нөхөн сэргээх болон дахин харвахаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг сайжруулах үндсэн зорилготой.
ДЭМБ-ын хэрэгжүүлж буй энэ төсөл нь, өнөөдөр Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан, ялангуяа ид хөдөлмөрийн насны, залуу хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын үндсэн шалтгаан болж буй харвалт, зүрхний шигдээсийг бууруулахад хувь нэмэр оруулах юм.
Төслөөс дэлхийд хэрэглэж байгаа оношлогоо, эмчилгээний хамгийн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангаж, өндөр технологийг нэвтрүүлэн, харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээний мэргэжлийн багуудыг өндөр түвшинд бэлтгэнэ.
Харвалт ба зүрхний шигдээс төсөл нь П.Н.Шастины нэрэмжит Нэгдсэн Эмнэлэг болон Улсын Клиникийн Төв эмнэлгийг сонгон үйл ажиллагаагаа төвлөрүүлж байна. Гэвч зөвхөн энэ 2 том эмнэлэгт төдийгүй дүүрэг, өрхийн эмнэлэг, бусад төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, харвалт ба зүрхний шигдээс эмгэгийн тусламж үйлчилгээг бүрэн цогцоор нь сайжруулах ажээ.
Нээлтийн арга хэмжээнд ЭМ-ийн Дэд Сайд Ж.Цолмон, Нийгмийн Бодлого, Соёл, ШУ-ны байнгын хорооны дарга Д.Очирбат, ДЭМБ-ын Төлөөлөгч Д-р Виват.Р, Монголын Мянганы сорилтын корпорацийн суурин төлөөлөгч Poбept Рийд, ММСС-гийн эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Д.Энхбат, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан,УИХ-ын гишүүн Л.Гүндалай, 3-р эмнэлгийн Дарга Б.Батчулуун, 1-р эмнэлгийн дарга Ж.Бямбадорж болон бусад албан тушаалтан, эмч ажилтнууд уригдан оролцоно.

No comments:

Post a Comment