![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjQL0sF634zdbOQ7zmO6B5JIEkvHblhsc7n8lBD2ExEd3QKcx-g2O6TRjSnNtxV1YJp6JPlf7Gj3bDwzQK44DdQj2Kn6oWTnS_gbCU2qdNVXd279T1yZYHaMss4PshpP-zYm1_qv04eMXql/s1600/tarwas.jpg)
Ингэж доройтсоноос болж хүний бие организм элдэв өвчин эмгэгт өртөх нь
ихэсдэг. Төрөлхийн эрүүл чийрэг, дархлаа сайтай хүн ч амьдралын буруу
хэв маяг, буруу хооллолт, хортой зуршил зэргээс үүдэн өрөвдөмтгий болох
нь бий. Иймээс дархлаа сайжруулах жимс , ногоог түлхүү
хэрэглээрэй
Нимбэг, киви, усан үзэм, жүрж, мандарин зэрэгжимснүүд нь дархлааны
системийг сэргээдэг. Иймд өдөрт заавал жимс идэх хэрэгтэй. Жимсэнд өвчин
эсэргүүцэгч С, Е аминдэм – каротин агуулагддаг.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiQuAuLiOGclpZEcvKnLRkaVwf2AWw5ELyPTeaqpswUFrccbDQQwqBDwZqxfFqZ_-_1WMnX1gUvBgSMS33-mx5tBhAgdvZIZuKAl8ok9J0N2ZZLR0Sjh-rRhKG1x-1sHdcFDJEuar7VC_Ty/s280/sarmis.jpg)
Чөлөөт радикалыг саармагжуулагч бета-каротин хэмээх бодис лууванд
хангалттай их хэмжээтэй байдаг. Чөлөөт радикал нь генийн бүтцийг эвдэж,
хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг тул түүний үйл явцыг саармагжуулах
нь биед ихээхэн тустай. Үүнээс гадна, арьс болон нүдний харааг
сайжруулах эерэг талтай. Гэхдээ бета- каротин нь тосонд амархан уусдаг
тул луувангийн салатанд ургамлын тос, масло, цөцгийн тосыг хольж
хэрэглээрэй.
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEitsBMsiOzbvtNwOcNxVtJ5ExAegxejlhuCyqDe9pGNkBTUhxopAfEDkdqhpOx8SNzN55-OwQtRTH8Rmj1nikayAJrxtwfwNFKtrXpJKEi7yOzrwtw-ko-0gR2UxXOwVKjFwYTq7UWFIitQ/s280/luuwan.jpg)
Өмнөд Африкаас гаралтай гэж үздэг шийгуаг жимс жимсгэний болон хүнсний
ногооны аль аль төрлөөр хүнсэндээ хэрэглэдэг. Өдгөө дэлхий дээр 1200
гаруй төрлийн шийгуа байдаг гэж үздэг бөгөөд энэхүү жимс нь маш олон
төрлийн амин дэмийн эх булаг болдог. Гүйцэд боловсорсон шийгуа нь
анти-оксидант болон глутатионыг үлэмж агуулдаг ба энэ нь биеийг
цэвэршүүлж, арьсыг чийглэг болгоод зогсохгүй дархлааг сайжруулах гол
үндэс ажээ.
No comments:
Post a Comment