“ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ МЭНД - УРТ НАСЛАЛТ” СЭДЭВТ ТЭМЦЭЭНД БУЛГАН АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЛОО

   Монголын сувилагчдын нийгэмлэгээс 2006 оноос эхлэн орон даяар спортын бүсчилсэн тэмцээнийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд төвийн бүсийн тэмцээн энэ онд Орхон аймагт зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй...

Төвийн болон зүүн бүсийн аймгуудын Эрүүл мэндийн газруудын албан хаагчдын спортын нөхөрсөг тэмцээн Булган аймагт амжилттай эхэллээ.

    Тэмцээний супер ялагч нийт зохион байгуулсан спортын 4 төрлийн тэмцээний багийн амжилтын нийлбэрээр байр эзлэн, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болно. 

Дэлгэрэнгүй...

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

   Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Булган аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, ИТХ-ын дарга М.Оюунбат болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцож, иргэдэд мэдээлэл өгсөн юм.

Дэлгэрэнгүй...

ЗАРЛАЛ

Элэг бүтэн монголхөтөлбөрийн өдөрлөг 2017 оны 08 сарын 24-ны өдөрЦогт хунтайж”-ын талбайд 9 цагт зохион байгуулагдана.
Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийгдэх тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй...

СУРАГЧДЫН ЦҮНХНИЙ ЖИН ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ?

      Бага ангийн хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10 хувиас хэтрэхгүй жинтэй байх ёстой.
Жишээ нь: Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой.
Мөн өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдагаас болж гэмтэх тохиолдол гардаг гэнэ.

Дэлгэрэнгүй...

Булган аймгийн ахмадын чуулган Хишиг-Өндөр суманд боллоо

    Үе, үеийн бүтээн байгуулагч, хөгжлийн тулгуур, үр хойчийнхоо үлгэр дуурайлал болсон Булган аймгийн ахмадууд 2017 оны 08 сарын 06-07-ны өдрүүдэд Хишиг-Өндөр суманд чууллаа. Булган аймгийн 17 сумын нийт 7000 гаруй ахмад настнаас 230 төлөөлөгч цугларч, дуу  хоолой, ажил үйлсээ нэгтгэсэн уг чуулганы  зорилго нь сумдын ахмадын хороог идэвхижүүлэх, харилцан туршлага судлах, хоорондоо уялдаа холбоотойгоор ажиллах, Монголын ахмадын хороотой хамтран ажиллах, төрөөс ахмад настанд хүрч буй бодлого шийдвэрийг сурталчлахад чиглэжээ.

Дэлгэрэнгүй...

АЙМГИЙН АХМАДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

   Аймгийн ахмадын хороо болон сумдын салбар хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах зорилгоор “Ахмадын чуулган”-ыг 2017 оны 08 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд Хишиг-Өндөр суманд зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй...

Булган аймаг 80 жил-80 бүтээлч ажил

     2018 онд тохиох аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярыг угтсан 80 бүтээлч ажлыг хийж гүйцэтгэхэд Булганчууд бидний эв нэгдэл, чин сэтгэл, иргэн таны бодит оролцоо нэн чухал байна. Анхдагчдын өлгий Булган хангай нутгаараа овоглодог нутгийн зон олон Та бүхэн түүхт ойн баярынхаа бүтээн байгуулалтад оролцон сэтгэлийн хандиваа өргөнө үү. Хандивийн дансны мэдээллийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсээс хяналт тавин 14 хоног тутам энэхүү Page хуудас болон www.bulgan.gov.mn аймгийн албан ёсны вэб сайтад байршуулж ил тод мэдээлэх болно.  

Дэлгэрэнгүй...

Тарваган тахал өвчнөөс сэргийлье!

   Тарваган тахал өвчний улиралчлал эхэлсэн учраас иргэд хууль бусаар тарвага агнахгүй байхыг анхааруулж байна. 
Тарваган тахал өвчин нь нянгаар үүсгэгддэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. 
Манай орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой буюу эрсдэлтэйд тооцогддог. Түүнчлэн Хөвсгөл, Баян-өлгий, Ховд, Завхан, Өвөрхангай аймгуудад сүүлийн жилүүдэд тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан идэвхтэй голомттой байна.

Дэлгэрэнгүй...

Петровис ШТС-ын зүүн талаар Нэгдсэн эмнэлэг хүртэлх хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ

   Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөр болон 2018 онд тохиох аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын 80 бүтээлч ажлын төлөвлөгөөнд орон нутгийн авто замын сүлжээг сайжруулж, авто замыг ээлж дараатайгаар хатуу хучилттай болгох заалт тусгагдсан. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр аймгийн баяр наадамтай зэрэгцэн энэхүү зорилт биелэж НИК Петровис ШТС-ын зүүн талаар Нэгдсэн эмнэлэг хүртэл хатуу хучилттай авто зам барих барилгын ажил дуусч нээлтээ хийлээ.

Дэлгэрэнгүй...