Залуусаа, Гэрэл нэмье аппликейшныг татаж өөртөө гэрэл нэмээрэй

      ЭМЯ, НЭМҮТ, НҮБ-ийн Хүн амын сан хамтран  "Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал”-аар олон нийтэд мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллийн салбарын оролцоотойгоор шинэлэг арга, санал санаачилгыг дэвшүүлэн гарган ирэх зорилгоор сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулсан.
    Энэ үеэр НЭМҮТ-өөс НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 15-24 НАСНЫ ЗАЛУУЧУУДАД бэлгийн болон Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөв, үнэн бодит мэдээллийг түгээх, эрүүл зан үйл төлөвшүүлэх зорилгоор Гэрэл нэмье аппликейшныг бүтээснээ  танилцуулж, сэтгүүлчдээс санал авсан юм.
Аппликейшны бүтцэд Гэр бүлээ хэрхэн зөв төлөвлөх, БЗДХ-аас сэргийлэх, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, хүчирхийллээс сэргийлэх, тусламж авах хаяг, надад тохиолдсон түүх, биеийн жингийн индексийг тодорхойлох талаар энэхүү аппликейшнд бүрэн мэдээлэл орсон байгаа.
App store, Play Store-оос татаж аваарай. https://play.google.com/store/apps/details?id=com.gerelnemye

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment