Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Showing posts with label Мэдээлэл. Show all posts
Залуусаа, Гэрэл нэмье аппликейшныг татаж өөртөө гэрэл нэмээрэй
ЭМЯ,
НЭМҮТ, НҮБ-ийн Хүн амын сан хамтран "Бэлгийн болон нөхөн үржихүйн
эрүүл мэндийн асуудал”-аар олон нийтэд мэдээлэл өгөх, хэвлэл мэдээллийн
салбарын оролцоотойгоор шинэлэг арга, санал санаачилгыг дэвшүүлэн гарган
ирэх зорилгоор сэтгүүлчдийн дунд сургалт зохион байгуулсан. Дэлгэрэнгүй...
НЭМҮТ-ийн Хүндэт тэмдгээр Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од нарыг шагнаж урамшууллаа.
Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жилийн
хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 21 аймаг, Нийслэлийн 9
дүүргийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл
мэндийн ажилтан, эмч мэргэжилтнүүд болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв,
Хүүхдийн төв сувиллын зэрэг 40
гаруй байгууллагын удирдах ажилтан,эмч, сувилагч нийлсэн 900 гаруй
хүмүүст "НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг
сайжруулах нь” сэдэвт сургалтыг зохион байгуулаад байна. Дэлгэрэнгүй...
“Нялх хүүхдийн өсөлт хөгжлийг үнэлэх” сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Эрүүл
мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон JICA олон улсын байгууллагын
хамтын ажиллагааны үр дүнд 2015 оноос эхлэн “Анхан ба хоёр дахь шатлалын
эмнэлэгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төсөл хэрэгжиж
байна.Дэлгэрэнгүй...
“Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг эрчимжүүлэх тухай” албан даалгавар гаргалаа
Эрүүл мэндийн сайд “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хянах ажлыг
эрчимжүүлэх тухай” 04 тоот албан даалгавар гаргалаа.
Дэлгэрэнгүй...
ЗАРЛАЛ
“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн өдөрлөг 2017 оны 08 сарын 24-ны өдөр “Цогт хунтайж”-ын талбайд 9 цагт зохион байгуулагдана.
Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийгдэх тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй...
Ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ
Эрүүл мэндийн яам, Ниймийн эрүүл
мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний
байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун
цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 03
дугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй...
“ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ НИЙГЭМД” СЭДЭВТ УРАЛДААН ЗАРЛАГДЛАА
Зорилго:
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх
Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид
Сэдвийн хүрээ: Эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийгдсэн ололт амжилттай ажлуудыг ард иргэдэд хүргэх
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны талаар үнэн зөв мэдээ, мэдээллийг олон нийтэд бодитоор хүргэхэд сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх
Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн бүхий л байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид
Сэдвийн хүрээ: Эрүүл мэндийн салбарт сүүлийн гурван жилд хийгдсэн ололт амжилттай ажлуудыг ард иргэдэд хүргэх
Телевиз, радиогийн нэвтрүүлэгт тавигдах шаардлага:
Дэлгэрэнгүй...
ХАВДАРТАЙ ТЭМЦЭХ 14 ХОНОГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ
“Хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг эрчимжүүлье” уриан дор хавдартай тэмцэх 14 хоногийн аян эхэллээ.
Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.
Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.
Дэлгэрэнгүй...
АХМАД НАСТАНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлгэрэнгүй...
НИЙТИЙГ ХАМАРСАН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Аймгийн Засаг даргын 2016 оны А/396
дугаар захирамжаар нийтийг
хамарсан цэвэрлэгээний ажлыг Эрүүл мэндийн газрын албан хаагчид 2016 оны 09
сарын 16-ны өдөр
зохион байгууллаа. Дэлгэрэнгүй...
“Элэгний” Харвони дэлхийн хамгийн үнэтэй эм
Гилайд Сайнсес компанид үйлдвэрлэсэн
Харвони эм гепатит Ц вирусыг 95 хувийн амжилттайгаар эмчилж байна.
Харвони нь манай дэлхий дээрх хамгийн өндөр үнэтэй буюу 12 долоо
хоногийн 94500 ам.долларын үнэтэй эм юм. Энэхүү эмийн хүртээмжийг
нэмэгдүүлэх зорилгоор энэтхэг улсад Харвони эмийг үндсэн үнийнх нь нэг
хувь буюу 900 ам.доллараар үйлдвэрлэн, худалдаж байна. АНУ-д Харвони эмийн 12 долоо хоногийн эмчилгээний үнэ 94500 ам.доллар буюу хамгийн өндөр байна.
Дэлгэрэнгүй...
Таван хошуу малын сүү юунд сайн байдаг вэ?
Монголчууд цагаан идээг ерөнхийд нь идээний зүйл, ундааны зүйл гэж хоёр
ангилдаг бөгөөд идээний зүйлд нь ааруул, хурууд, бяслаг, өрөм, шар тос,
зөөхий, цөцгий, ээзгий зэрэг багтах ба ундааны зүйлд нь уураг, сүү,
эсэг, цэгээ, ээдэм, айраг, тараг, аарц, хоормог хийгээд архи багтдаг.
Сүүний төрлүүд нь бүгд амтлаг амттай, шингэхдээ мөн амтлагаар шингэх
бөгөөд тослог, хүнд бага зэрэг сэрүүн чанартай тул тамир, өнгө зүсийг
сайжруулан, хий шарыг арилгах, хүчжүүлэх, дуслыг сэлбэж, бадганыг үүсгэх
чадалтай юм. Дэлгэрэнгүй...
Хэрвээ "Вакцин" ашиглаагүй бол юу болох байсан бэ?
Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:
1. Халдварын уг сурвалжийг
арилгах
2. Халдвар тархах замыг таслан
зогсоох
3. Хүн амын халдвар эсэргүүцэх чадварыг
дээшлүүлэх гэсэн 3 үндсэн чиглэлээс бүрдэл болно. [ Вирүст халдварын сэргийлэлт П. Нямдаваа, 1986 “Вирүс судлалын үндэс” хуу
178-179]
Дэлгэрэнгүй...
Халдварт саа өвчин буюу Полиомиелит
Полиомиелит (Полио) нь полиовирүсээр
үүсгэгддэг, хүнээс хүнд халдварладаг, тархи нугасны хөдөлгөөний эсүүдийг
гэмтээж саажилт үүсгэдэг халдварт өвчинюм.
Дэлгэрэнгүй...
Халдварлах зам: Полиовирүс нь
хүний ялгадас (баас,
цэр, нус)-аар
гадаад орчинд тархаж, өтгөн мөр амны (fecal-oral) зам буюу хоол
боловсруулах замаар дамжин халдварладаг. Уг өвчний халдвар авсан боловч өвчний
шинж тэмдэг балархай эсвэл шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн хүмүүс халдвар
тараах гол тээгчид болдог. Өвчтөн эдгэрснээс хойш 15–40 хоногоос хэдэн сар
хүртэл хугацаанд вирүс тээгч болж болно.
Дэлгэрэнгүй...
Subscribe to:
Posts (Atom)









