Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног Булган аймагт

Монгол Улс 1992 оноос Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыгхэрэгжүүлж ирсэн бөгөөд  Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын Хүүхдийн Сангийн удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг  биелүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлж байгаа юм.

Жил бүрийн 8 дугаар сарын эхний долоо хоног буюу 1-7-ны өдрүүдэд хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих арга хэмжээг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлалтай билээ.

Энэ жил “ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОХЫГ ДЭМЖИХ 10 АЛХАМ ХҮҮХЭД ЭЭЛТЭЙ АРГААР” уриан дор эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоногийг тэмдэглэж  байна. Энэхүү Арван  Алхам нь эрүүл мэндийн байгууллага ялангуа эх, нярайд тусламж үзүүлдэг байгууллагуудад хүүхэд ээлтэй орчин бүрдүүлэх шалгуур болж байгаа юм.
Эхийн сүүгээр хооллох Арван Алхмыг хүүхдэд ээлтэй аргаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд  Засгийн газар болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагыг татан оролцуулах, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үүрэг оролцоог улам сайжруулах, нийт хүн амын хүүхдээ эхийн сүүгээр хооллох мэдлэгийг сайжруулах талаар сурталчилах нь энэ ажлын үр дүн, ач холбогдлыг улам нэмэгдүүлэх юм.
Эхийн сүүгээр хооллох 10 алхмыг талаар холбогдох мэдээллийг /зурагт хуудас, мэдээллийн хуудас/ эндээс үзнэ үү.

Print Friendly and PDF

1 comment: