Эрүүл мэндийн сургалт зохион байгууллагдлаа

Эрүүл Мэндийн Сайн дурын туслагч нарт зориулсан эрүүл мэндийн сургалт  2010 оны 8 сарын 4-5-ны хооронд Булган аймгийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулагдлаа.
Сургалтанд Булган, Бугат, Орхон, Хишиг-Өндөр, Хангал, Хялганат, Сэлэнгэ сумдын 25 эрүүл мэндийн сайн дурын туслагч нар оролцлоо. Сургалтыг Дэлхийн Зөн ОУБ БОНХХ-тай хамтран зохион байгууллаа.


Сургалтын үеэр эрүүл мэндийн чиглэлийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээр хангах зорилготойгоор ДОХ, Сүрьеэ өвчин, бага насны хүүхдийн байгалийн хүчин зүйлийн чийрэгжүүлэлт, Олон найрлагат бичил тэжээлийн холимогийг хэрэглэх заавар, Эрүүл мэндийн мэдээ, мэдээлэлийг түгээхэд эрүүл мэндийн туслагч нарын оролцоо сэдвүүдээр хичээл заагдлаа.
Мөн Эрүүл мэндийн туслагч нарын хооронд мэдээ мэдээлэл, ажлын туршлага солилцон ажиллаа. Энэ үеэр Японы эрүүл мэндийн сайн дурын гишүүн Танака Кауро Япон улсын эрүүл мэндийн туслагч нарын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment