Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын баг Эрүүл мэндийн газар ажиллаж байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2011 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Булган аймгийн Эрүүл мэндийн газарт аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2 хяналт шалгалтын баг ажиллаж байна.



Санхүүгийн холбогдолтой хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг хангуулах, өнөөгий түвшинг тогтоож үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор ажиллаж буй Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Сарангэрэл, Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй баг дараах ерөнхий чиглэлийн хүрээнд:
  • Санхүү төсөв нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж Засгийн газрын шийдвэр болон түүнийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан заавар журмын хэрэгжилт
  • Төсвийн орлогын төлөвлөлт, төвлөрүүлэлт үйл ажиллагааны зардлын төлөвлөлт, зарцуулалтын байдал
  • Хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдал
  • Өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, хадгалалт, хамгаалалт
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайлан тэнцлийн гаргалтын байдал
  • Харилцах данс болон кассын орлого зарлагын гүйлгээ нь нотлох баримт, хууль эрх зүйн үндэстэй эсэх
  • Хөрөнгийн болон үнэт цаасны тооллого, тооцоо бодолт үнэн зөв хийгдсэн эсэх
  • Өр барагдуулалт, үүссэн өр авлагын данс бүртгэлд тусгасан эсэх

Мөн эрүүл мэндийн тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай, Дархлаажуулалтын тухай, Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэнд хяналт тавих тухай, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулиуд болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг шалгах, илэрсэн зөрчлийг арилгуулах,  мэргэжил арга зүйгээр хангах зорилгоор Эрүүл ахуй халдвар судлалын улсын ахлах байцаагч Д.Батпүрэв, Эмчилгээ оношлогоо чанарын хяналтын улсын байцаагч С.Энхмаа, Эм биобэлдмэлийн  чанарын хяналтын улсын байцаагч Х.Туул нарын бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын баг 2011 оны 03 сарын 18-25-ны өдрүүдэд тус газар ажиллаж байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment