Улсын аварга багт баяр хүргэе


Монгол улсын мянганы хөгжлийн зорилтын хүрээнд “Сувилагч эмнэлэгийн тусламжийн тэргүүн эгнээнийхэн манлайлагч” уриан дор Олон улсын сувилахын өдрийг угтаж, улсын хэмжээнд зохион байгуулагдсан “СУВИЛАГЧДЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН” 2011 оны 04 сарын 29-нөөс 05 сарын 01-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Уралдаанд бүс бүсээс шалгарсан болон II, III шатлалын 1-3 байр эзэлсэн 9 аймаг, 6 байгууллагын 15 баг өөрсдийн сувилахуйн ухаанаараа өрсөлдснөөс Булган аймгийн нэгдсэн эмнэлэгийн “Цоглог” баг нэгдсэн дүнгээрээ тэргүүлж анхдагч нутгийнхаа зон олонд анагаах ухааны ур чадвараараа бэлэг барилаа.



Тэмцээнд оролцож буй сувилагч бүр мэргэшсэн байдлаараа Мэс заслын сувилахуй, Яаралтай тусламжийн сувилахуй, Дотрын сувилахуй, Хүүхдийн сувилахуй, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, Эх барихуйн сувилахуй гэсэн 6 төрөлд өрсөлдөж хувийн үзүүлэлтийн оноогоор багийн дүнг тодорхойлсон байна.

Улсын аварга “Цоглог” сувилагчдийн багийн уралдааны амжилтыг дурьдвал:  

Улсын аварга сувилагчаар:
Улсын аварга сувилагчид шагналаа гардаж буй зураг
  •  Хүүхдийн сувилахуйн төрөлд М.Оюунгэрэл, 
  • Яаралтай тусламжийн сувилахуйн төрөлд Ж.Бариашир


Улсын аваргын II байрын шагналт сувилагч:
Улсын аваргын 2-р байрын шагналтнууд
  • Эх барихуйн сувилахуйн төрөлд Т.Нарангэрэл
  • Яаралтай тусламжийн сувилахуйн төрөлд  М.Түвшинжаргал
 Мөн нэгдсэн дүнгээр тэргүүлсэн Булган аймгийн "Цоглог" багийн хамт олон болон улсын аварга сувилагчдад гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтын эрхийн бичгээр шагнаж урамшуулсныг дуулгахад таатай байна.

Нийт тэмцээнд оролцсон багийн бие бүрэлдэхүүн болон нийт сувилагч нартаа
"Эрүүл энхийн манаанд нойр хугасласан өдрүүд тань
Эргээд таньд нас нэмж буян арвижах болтугай" гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Print Friendly and PDF

2 comments:

  1. Bayar hurgie, mundag chadwarlag egch narteee !!!!!!!!!!!!!

    ReplyDelete
  2. Та нартаа улам их амжилт хүсье.орхон сумын хамт олноос.

    ReplyDelete