Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн газраас нийт эрүүл мэндийн салбарынхандаа хандан УРИАЛГА гаргалаа


Эрүүл энхийн манаанд 90 жил хамтдаа зүтгэсэн   Үйлс нь мөнх Эрүүл мэндийн салбарынхандаа уриалах нь:


Алдар гавъяа-Ололт амжилт, Жаргал-зовлон хослосон  эрүүл мэндийн салбарын 90 жилийн  түүхийг  хамтдаа бүтээсэн ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН, НИЙТ АЖИЛЧИДДАА ажлын амжилт, эрүүл энхийг хүсье.

Түүхээ мөрлөсөн  энэ он жилүүдийг  “Хүн ардынхаа эрүүл энхийг сахин хамгаалах”  нэг л чин хүсэл, нэг л чин зорилготой  туулсан - Эрүүл мэндийн салбарын хамт олон түүхт  ойгоо 2011 оны 6 сарын 23-25-ны өдрүүдэд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр бүтээлч ажлуудыг өрнүүлж байгаа билээ.

ЗГХА-ЭМГ-ын хамт олон   энэхүү  90 жилийн  түүхт  ойн “Бүтээлч ажил”- д дэмжлэг үзүүлэн  НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА хандивлаж байна.

Бидний энэ үйлсэд  нэгдэхийг  эрүүл мэндийн  салбарын  нийт хамт олондоо  уриалж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment