Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт "Малын халдварт боом өвчин" гарлаа


Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Хужир толгойн баруун талд  2011 оны 6 дугаар сарын 7-ны өдөр малын "Халдварт боом өвчин"  гарлаа. Иймд нийт ард иргэдэд халдварт боом өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.


Боом өвчин нь
Мал амьтнаас хүнд халдварладаг хүний тунгалагийн зангилаа болон тунгалагийн судлыг гэмтээж, хүчтэй хордлого үүсгэдэг хурц халдварт өвчин юм.
Боомын нян газрын хөрсөнд хэдэн арван жилээр хадгалагдан амьдрах чадвартай.
Боом өвчин нь хүнд ямар замаар халдварлах вэ?
Өвчилж үхсэн малын арьс, шир өвчих хуулах, мл нядлах, мал ноослох үед, явцад гэмтсэн арьс салстаар дамжин халдварлана.
Газар шороо ухах, малын өтөг бууц янзлах, ноос ноолуур, арьс ширний үйлдвэрлэл явуулах үед агаар, тоосонцороор дамжин халдвар авч уушигны хэлбэрээр өвчилнө.
Өвчтэй малын мах, сүүг дутуу боловсруулж хэрэглэхэд гэдэсний хэлбэрээр өвчилнө.
Сэжиглэх шинж тэмдэгүүд:
Нян орсон хэсгийн арьсан дээр улаан цэг үүсч, гүвдрүүтэн улмаар цэврүүтэж хар тав үүснэ.
.
Дээрхи шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай!
БООМ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?
Боомын голомттой нутгийн хүн ам, малыг боомын эсрэг дархлаажуулалтанд хамруулах

Боомын сэжигтэй үхсэн малын мах болон түүхий
эдийг ашиглахгүй, худалдаалахгүй
Хэрэв үхсэн малд хүрэх зайлшгүй шаардлага гарвал хамгаалах хувцас, халад, бээлий өмсөж занших
· Мах, сүүн бүтээгдэхүүнийг гүйцэд боловсруулж хэрэглэх

· Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлэгт хандах

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment