ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын хурал 2011 оны 6-р сарын 24 нд Соёлын Төв өргөөнөө ёслол төгөлдөр боллоо. Баярын хуралд Булган аймгаас  ЭМГ-ын дарга С.Нарантуяа, АНЭ-ийн дарга Б.Шижирбаатар, ЭМГ-ын статистикч бага эмч Л.Жавзансүрэн, АНЭ-ийн ерөнхий санхүүч Ц.Энхжаргал, АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цолмон, АНЭ-ийн Халдвартын тасгийн сувилагч Ж.Оюунцэцэг, Баяннуур сумын хүн эмнэлгийн эрхлэгч их эмч Б.Юмжирдулам, Гурванбулаг сумын хүн эмнэлгийн эрхлэгч эмч С.Буяндэлгэр,  "Ман-Од" хувийн эмнэлгийн дарга Н.Энхтайван, Орхон сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Н.Намсрай нарын төлөөлөгчид оролцсон байна.
Хурлын үйл ажиллагаанд хүндэт зочид болон хот хөдөөгөөс салбарын төлөөлөгчид нийт 1500 гаад оролцогчид хүрэлцэн ирсэн юм. Хурлыг нээсний дараа УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан илтгэл тавив.

Баярын хуралд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд хүрэлцэн ирж, түүхт ойг тохиолдуулан эрүүл мэндийн салбарын нийт хамт олон, ард түмэндээ хандан баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэв. Олон улсын байгууллагыг төлөөлж ДЭМБ-ын суурин төлөөлөгч Виват Рожанапитаякор мэндчилгээ дэвшүүллээ. Дараа нь Эрүүл мэндийн салбарын 90 жилийн ойн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхэн замналын тухай цахим номын танилцуулга хийгдэж, салбарын түүхэн хөгжлийг харуулсан “Эрүүл мэндийн салбар-90 жил” баримтат киног оролцогчид үзлээ.  
БАЯРЫН ХУРЛЫН ҮЕЭР СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД ТӨЛӨӨЛӨГЧИД
БУЛГАН АЙМГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ДЭД САЙДЫН ХАМТ
ТӨЛӨӨЛӨГЧ Л.ЖАВЗАНСҮРЭН, Н.НАМСРАЙ



Print Friendly and PDF

No comments:

Post a Comment