Бяцхан хүүд амьдрал бэлэглэе

Булган аймгийн Биеийн тамир спортын газрын Боксын дасгалжуулагч Л.Наранбатын хүү Ивээл нь 1 сар 10 хоногтой одоо ЭНЭШТөвийн Хүүхдийн клиникийн сэхээн амьдруулах тасагт "Том судасны солигдсон байрлал, артерийн битүүрээгүй цорго" гэсэн оноштойгоор хэвтэн эмчилүүлж байгаа бөгөөд Солонгос улсад яаралтай хагалгаанд орох болоод байна.


Хүүхдийн эмчилгээний зардалд 50 сая төгрөг шаардагдаж байгаа бөгөөд Булган хангай нутгийн иргэд хөдөлмөрчдөд хандан тусламжийн гараа сунгаж туслалцаа үзүүлэхийг хүсэж байна.

Хангай нутгийн минь өрөвч цайлган ард түмэн
Хариу нэхээгүй тусламжийн үйлсэд нэгдэж
Хан буурал хорвоогийн сайхан бүхнийг амсах эрхтэй
Аав ээжийн алаг үр Ивээлд амьдрал бэлэглэцгээе хүмүүс ээ

ХАНДИВЫН ДАНС: Хаан банк 5270536738

Бусдын төлөө хийсэн бүхэн тань
Буцаад танд нас нэмж буян арвижах болтугай.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment