БҮГДЭЭРЭЭ БЭЛЭГЛЭЖ БУСДЫГАА АВАРЪЯ

2011 оны 6 дүгаар сарын 14-ний өдрийг дэлхий нийтээрээ аюулгүй цус цусан бүтээгдэхүүний тухай мэдлэг хандлагаа дээшлүүлэх олон арга хэмжээ зохиохоос гадна сайн дураараа авлагагүйгээр бусдын амийг аврахад зориулан цусаа бэлэглэгч доноруудад талархах өдөр болгон тэмдэглэх гэж байна. 2011 оны  Дэлхийн цусны донорын өдрийг “БҮГДЭЭРЭЭ БЭЛЭГЛЭЖ БУСДЫГАА АВАРЪЯ”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ уриа нь сайн дураараа улам олон хүнийг тогтмол цусаа өгч бусдын амьдралыг  аврагч болохын чухлыг  дэлхий даяархи  бүх хүмүүст  хүргэж энэ ойлголтыг батжуулахад оршино.


Цус сэлбэлтийн  алба бүхэлдээ сайн дурын донорт суурилсан улс 2002 онд 39 орон байсан бол өнөөдөр 62 улс энэ тогтолцоонд бүрэн шилжсэн байна. 2009 оны Мельбурны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнууд 100% авлагагүй сайн дурын донортой болохыг  уриалсан бөгөөд, Дэлхийн  цусны донорын өдрийн зорилго нь цус өгөлтийг нэмэгдүүлэх юм. 

Үүнд:
  • Жил бүр сая сая хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх нь амин чухал үүрэгтэй болохыг ухамсарлуулах
  • Илүү олон хүнийг тогтмол, авлагагүй, сайн дурын донор болохыг өдөөж өгөх нь улс орны шаардлагыг хангахад хүрэлцэхүйц  цусны нөөцөөр  болон яаралтай үед  ч хангах баталгаа болно
  • Байнгын авлагагүй, сайн дурын доноруудын нийгмийн эрүүл мэндийн салбарт гүйцэтгэж буй үүргийг хүлээн зөвшөөрөх, учир нь тогтмол хугацаанд цусаа бэлэглэж шинжилгээнд орсноор тэд эрүүл амьдарлын хэв маягын үлгэр дууриалал болж байдаг юм.
Дэлхийг улаан өнгөөр чимэглэе.

Дэлхийн цусны донорын өдрийн үйл ажиллагааны цар хүрээ нь жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь хэзээ ч уулзахгүй хүмүүст зориулан сэтгэл харамгүйгээр цусаа бэлэглэж байгаа хувь хүмүүсийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхөд оршино. 2010 онд дэлхийн улс орнуудад залуучуудад зориулсан хөгжимт жүжгийн чөлөөт тоглолт, мэдээлэлийн өвөрмөц нэвтрүүлгүүд, нийгмийн сүлжээ аян, донорууд оролцсон хүндэтгэлийн ёслолуудыг зохион байгуулж тэмдэглэсэн. Олон оронд улаан өнгийн хувцастай хүмүүс цугларч аврага том цусны дуслыг дүрсэлсэн байв. Олон нийтэд тулгуурласан, залуучуудад чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа засгийн газрын удирдлага, хаад, алдар хүндтэй хүмүүсийн дэмжлэгээр зохион байгуулагдсан.
Энэ жил ДЭМБ болон бусад хамтрагч байгууллагууд Дэлхийн цусны донорын өдрийн “Дэлхийг улаан өнгөөр дүрслье” үйл ажиллагааны хүрээнд  олны хүндлэл бүхий талбайд “Хүмүүсийн дүрсэлсэн цусны дусал”-ийг бүтээх, улаан өнгө бүхий бэлэгдэлтэй хөгжмийн болон соёлын үйл ажиллагаа, түгээмэл тэмдэглэл бүхий улаан өнгийн  жүжгийн тайз засах, мөн өнгийг бэлэгдсэн гэрэлт хөшөө дурсгалын цогцолбор бүтээх зэргээр орон бүрийн олон нийтийн үйл ажиллагааг зохиохыг хөхүүлэн дэмжиж байна.

Жил бүр нэг орон олон улсын сурталчилгааны аяныг урьдчилан бэлтгэж   дэлхий дахины үйл ажиллагааг чиглүүлэн зохион байгуулдаг. Түүнчлэн энэ үйл ажиллагааг үндэсний цусны алба, цусны донорын бусад байгууллагууд, бусад төрийн бус байгууллагууд дэмжин оролцохоос гадна үндэсний болон орон нутгийн компанит ажлууд сайн дурын цусны донорын хөтөлбөрийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. 2011 онд  дэлхийн дахинаа үйл ажиллагааг явуулах газар нь Аргентиний Буэнос Айрес хот буюу Аргентиний засгийн газар үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Олон улсын энэ компанит ажлын бүрэлдэхүүн хэсэг болгож энэ жилийн байр ёслолыг зохиохдоо үндэсний эрүүл мэндийн байгууллагууд, цус сэлбэлтийн албад, засгийн газрын бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийнхныг сайн дурын доноруудын үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих сурталчилгааны  ажлыг өргөжүүлэхийг уриалж байна. Удахгүй ДЦДӨ-ийн вэб хуудсанд янз бүрийн хэл дээр Дэлхийн цусны донорын өдрийн мэдээлэл, сурталчилгааны материалууд болон бусад зохиох үйл явдлын тухай мэдээг  байрлуулах болно. Та өөрийн санал, үйл ажиллагааны төлөвлөгөө, сурталчилгааны материал зэргийг вэб хуудсанд илгээж хуваалцаарай.

Аюулгүй цусны хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь

Аюулгүй цус болон цусан бүтээгдэхүүнээр хангах шаардлага нь дэлхий нийтийг хамардаг. Дэлхий даяар жил бүр хамгийн багаар тооцоход 90 сая нэгж цусыг хүний амь аврах болон эрүүл мэндийг сайжруулахад өгч бэлэглэдэг. Гэвч сэлбэх цусны хэрэгцээ байнга өсөн нэмэгдэж олон оронд хэрэгцээг хангаж чадахгүй болж байна. Зарим бүс нутагт эхийн эндэгдлийн гол шалтгаан болох төрөлтийн цус алдалтад  шаардлагатай цус сэлбэж чадахгүй, малари болон тэжээлийн хомсдлоос хүүхдийн амь насанд занал хийж буй цус багадалтыг эмчлэхэд ч хүрэлцэхгүй байна. Газар сайгүй цусыг өдөр дутмын эмчилгээ, яаралтай хагалгаанд болон өсөн нэмэгдэж буй замын осол гэмтэлд орсон хүний амийг аврах, мөн төрөлхийн цусны өвчтэй хүний эмчилгээ зэрэгт хэрэглэж байна.

Дэлхийн хэмжээнд авч үзвэл 70 гаруй улс оронд хүн амын цус өгөлтийн тоо нь үндэсний гол хэрэгцээг хангахааргүй бага байгаа буюу хүн амынх нь дөнгөж 1% нь цусаа бэлэглэж байна. Өндөр нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлдэг улс орнуудад цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ улам их байдаг нь өсөн нэмэгдэж байгаа олон тооны нарийн эмчилгээ, хагалгаанд шаардагдах цусны хүрэлцэхүйц  нөөцийг хадгалж байхыг чармайдаг юм. Тогтмол цусаа өгдөг сайн дурын авлагагүй доноруудын бүлэг нь аюулгүй найдвартай цусаар хангах үндэс суурь мөн юм. Үүнээс гадна сайн дурын донорууд нь төрөл төрөгсөд, төлбөртэй донорыг бодвол ДОХ, гепатит Б, С  зэрэг амь насанд аюултай халдварыг цусаар дамжуулах эрсдлээс ангид байгаа нь харагдаж байна.

Хамтран ажиллаж Дэлхийн Цусны Донорын өдрөө тэмдэглэе

Та бүхний оролцоо дэмжлэгээр 2011 оны ДЦДӨ-өөр улам өргөн хүрээний хүмүүст цус өгөх нь хүний амийг аврах эв нэгдлийн үйл хэрэг, мөн аюулгүй цусаар хангаж буй алба нь эрүүл мэндийн тогтолцоо бүрийн чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг дэлхий дахинд  улам илүү сайн мэдэх боломжийг олгох юм.

ДЦДӨ –ийг тэмдэглэх ажлыг амжилттай болгоход сонирхогч талуудыг бүх шатандаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Олон улсын байгууллага болох ДЭМБ,Олон улсын Улаан загалмай хавирган сарын нийгэмлэг, олон улсын цусны донорын байгуууллага болон олон улсын Цус сэлбэлтийн нийгэмлэг болон бусад байгууллага нягт хамтран ажиллаж тэдний үйл ажиллагааг  удирдан чиглүүлж дэмжлэг үзүүлж байна. Бид цаашдаа ч энэ сүлжээг улам өргөжүүлэн ажиллана. Танай байгууллага хэрхэн оролцох тухай мэдэхийн тулд   worldblooddonorday@who.int -д  хандаж холбоо бариарай.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment