Элэг шилжүүлэн суулгах мэс заслын асуудлаархи Олон улсын хурал болно

Эрүүл мэндийн сайд С.Ламбаа 2011 оны 7-р сарын 22 нд Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын Олимпийн тоглолтын Ерөнхийлөгч Морис Слопактай уулзав. Эрүүл мэндийн сайд Морис Слопак эмчтэй уулзаж ярилцахдаа  2011 оны 9-р сард зохион байгуулахаар төлөвлөөд байгаа Элэг шилжүүлэн суулгах мэс заслын асуудлаархи Олон улсын хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцсон байна.

Морис Слопак эмч нь Монгол улсад бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулах төслийг хэрэгжүүлж, төслийн хүрээнд өөрийн зардлаар 6 мэс засалч, бөөрний эмч, 2 сувилагчийг БНХАУ-д 2 сараар, Тайланд улсад 3 эмчийг 1-2 сараар, Финлянд улсад 1 эмчийг 2 сараар, Англи улсад 1 эмчийг 4 сараар бөөр шилжүүлэн суулгах мэс засалд сургажээ. Түүний бэлтгэсэн монгол эмч нарын баг 2006 онд БНХАУ-ын сургагч эмч нартайгаа хамтран бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслаа хийсэн байна.

Морис Слопак эмч дараагийн шатанд элэг шилжүүлэн суулгах мэс засалд хүн сургахаар 2 эмчийг Финляндын Хельсинкийн Их Сургуульд 4 сараар сургаад байгаа юм.

Тэрээр 2009 онд Монгол улсад анх удаа эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын наадам зохион байгуулсан бол Монгол улсад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх зорилгоор  2011 оны 9-р сард Олон улсын хурал зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын Олимпийн тоглолт нь эрхтэн амжилттай шилжүүлэн суулгуулсан хүмүүс эрүүл чийрэг байж, биеийн тамир спортоор хичээллэж, бүрэн дүүрэн амьдарч болохын үлгэр жишээг харуулсан хүмүүнлэг арга хэмжээ болдог аж.

Print Friendly and PDF

1 comment:

  1. Энэтхэгийн элэгний топ эмч Профессор Неги 2013 оны 7-р сарын 25-ны өдрийн 16 цагаас хойш, мөн 26, 27-ны өдрүүдэд "Гурван гал" эмнэлэгт элэгний архаг өвчтэй хүмүүс Үнэгүй зөвлөгөө өгөх бөгөөд Энэтхэгийн топ эмнэлэг болох BLK Hospital эмнэлэгт хэрхэн эмчлүүлэх тухай ярилцана гэнээ. Холбогдох утас 96647666 (Англи), 91187900 (Монголоор). www.blkhospital.com, bidhan81@gmail.com гэнээ

    ReplyDelete