НЭГ. ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД
- 2011 онд 962 эх төрж 964 амьд хүүхэд мэндэлж, нийт төрсөн хүүхдийн 53.0% нь эрэгтэй, 47.0% нь эмэгтэй хүүхэд байна.Төрөлт өнгөрсөн оны мөн үеэс 13 төрөлтөөр буюу 1.3 хувиар буурсан байна.
- Амьд төрсөн 964 хүүхдийн 35 нь буюу 3.6% нь 2500 гр-аас доош жинтэй төрсөн байна. Төрөөд 1 цагийн дотор хөхөө амласан хүүхдийн хувь 99,5 байна.
- Төрөлт Баян-агт /3/ 10.3%, Бугат /3/ 42.8%, Бүрэгхангай /7/ 35.0%, Дашинчилэн /2/ 22,2%, Орхон /6/ 85.7%, Рашаант /20/ 40.8%, Сайхан /3/ 10.3%, Сэлэнгэ /6/ 37.5%, Хангал /2/ 40%, Хутаг-өндөр /8/ 13.3%, Хялганат /5/ 25.0%-иар тус тус буурсан байна.
- Төрөлт Гурванбулаг /5/ 45.5%, Тэшиг /16/ 72.7%, Хишиг-Өндөр /4/ 15.4%, Нэгдсэн эмнэлэг /27/ 4.2%-иар тус тус нэмэгдсэн байна.
- Амьгүй төрөлт Сайхан суманд 1, Тэшиг суманд 1, НЭ-т 7 нийт 9 бүртгэгдсэн нь нийт төрөлтийн 0.9 хувийг эзэлж байна.
- Гэрийн төрөлт 2010 оны мөн үед 3 гарч байсан бол энэ онд Булган суманд 5 гэрийн төрөлт гарсан байна. Гэрийн төрөлтийг харьяалалаар нь авч үзвэл Баян-агт сумын 2, Сайхан сумын 1, Эмийн цэцэглэн 1, гаднын аймгийн харьяалалтай 1 хүн байсан байна.
- Эхний 12 сард перинаталь эндэгдлийн 16 тохиолдол бүртгэгдэж , өнгөрсөн оны мөн үеэс 9 тохиолдлоор нэмэгдэж, перинаталь эндэгдлийн түвшин 1000 амьд төрөлтөнд 18,0 байна. Перинаталь эндэгдэл НЭ-т 9, Гурванбулаг суманд 3, Сайхан суманд 1, Тэшиг суманд 2, Хишиг-өндөр суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
- 2011 онд эхийн эндэгдэл 1 тохиолдол гарч, 100000 төрсөн эхэд 103.9 промиль байна. /Улсын дундаж 48.2 аймгуудын дундаж 51.8 байна./
- 2011 онд 1641 жирэмсэн эмэгтэйг шинээр хяналтанд авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51-ээр багассан байна. Эхний 3 сартай жирэмсний хяналтанд 1500 эмэгтэйг авч, жирэмсний эрт үеийн хяналт 91.4%д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 5,6%-иар нэмэгдсэн байна. Мөн 4-6 сартай үеийн хяналт 7,9%, 7 ба түүнээс дээш сартай үеийн хяналт 0,6%-ийг эзэлж байна.
- Хяналтанд авсан жирэмсэн эмэгтэйчүүдээс цусны шинжилгээнд 1470 эмэгтэй хамрагдаж, энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 92-аар буурч, цусны шинжилгээнд хамрагдалт 89,6 хувьтай байна.
- Цусны шинжилгээнд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдээс цус багадалттай жирэмсэн 70 бүртгэгдэж, нийт 4,76 хувийг цус багадалттай жирэмсэн эзэлж байна.
- 0-1 насны хүүхдийн эндэгдэл 11 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 45,0%-иар буюу 9 тохиолдлоор буурсан байна. 2011 онд нялхасын эндэгдэл амьд төрсөн 1000 хүүхдэд улсын дундаж 16.3 байгаа бөгөөд манай аймагт 11.4 байгаа нь улсын дунджаас 4.9 промилээр бага байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл Гурванбулаг суманд 3, Могод суманд 1, Тэшиг суманд 2, Хишиг-өндөр суманд 1, Нэгдсэн эмнэлэгт 3, Эмийн цэцэглэн өрхийн эмнэлэгт 1 тохиолдол бүртгэгдсэн.
- 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл энэ онд 13 тохиолдол бүртгэгдсэн байна. /2010 онд 24 тохиолдол байсан/ 0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 13.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 11.0 промилээр буурсан байна. Улсын хэмжээнд 0-5 насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөнд 20.0 байгаа бөгөөд Булган аймагт 13.5 буюу улсын дунджаас 6.5 промилээр бага байна.
0-5 насны хүүхдийн эндэгдлийн
шалтгааныг авч үзвэл:
Булган аймгийн 0-1, 0-5 насны хүүхдийн эндэгдэл
/1000 амьд төрөлтөнд улс, аймгийн дундажтай харьцуулахад/
ХОЁР. ХҮН АМЫН ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТ
1. 2011 онд халдварт
бус өвчлөлийн 10068 тохиолдол бүртгэгдэж, энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3641
тохиолдол буюу 26,5%-иар буурсан байна.
2. Аймгийн
хэмжээнд нийт 294 нас баралт бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 53 тохиолдол буюу 15,3%-иар
буурсан байна. Нийт бүртгэгдсэн нас баралтын 70 тохиолдол буюу 23,9%-ийг эмнэлгийн нас баралт, үүнээс 15
тохиолдол
буюу 21,4%-ийг хоног болоогүй нас баралт эзэлж байна.
3. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эмнэлгийн нас баралт 25 тохиолдол
буюу 26,3%-иар буурсан байна.
4. Нийт нас баралт Баяннуур 1, Сэлэнгэ 4,
Тэшиг 2, Хангал 1 тохиолдлоор нэмэгдэж, Баян-Агт 8, Бугат 3, Бүрэгхангай 4, Гурванбулаг 4, Дашинчилэн 4, Могод 12, Орхон 4, Рашаант 4, Сайхан 1, Хишиг-Өндөр
7,
Хутаг-өндөр 3, Булган сум 7 тохиолдлоор тус тус буурсан байна.
5. 2011 онд аймгийн нэгдсэн эмнэлэгт
23 өвчтөн нас барснаас 10 задлан шинжилгээ
хийгдсэн . Задлан
шинжилгээ 43,4%-тай, оношийн зөрөө гараагүй
байна.
6. Энэ хугацаанд гадны
шалтгаант нас баралтын 38 тохиолдол
бүртгэгдсэн бөгөөд үүнээс 36,8%-ийг зам тээврийн осол, 31,6%-ийг амиа хорлосон,
7,9%-ийг бусдад хорлогдсон, 23,7%-ийг
бусад осол эзэлж байна.
7. Аймгийн
хэмжээнд хорт хавдар өвчний улмаас 81 хүн
нас барсан нь нийт нас баралтын 27,5%-ийг эзэлж байна.
ГУРАВ. АМБУЛАТОРИ, СТАЦИОНАРЫН
ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
1. Аймгийн хэмжээнд
207533 хүнд амбулаториор
үзлэг хийж үйлчилсэнээс 83989 буюу 40,5%-ийг
урьдчилан
сэргийлэх үзлэг, 97007 буюу 46,7%-ийг өвчний учир амбулаторит , 12288 буюу 5,9%-ийг диспансерийн хяналт, 7612 буюу 3,7%-ийг
гэрийн
идэвхитэй үзлэг , 4808 буюу 2,3%-ийг гэрийн дуудлага эзэлж
байна.
2. Сумдын
нийт үзлэгийн
дотор сумын их эмчийн үзлэг 54,7 %, багийн бага эмчийн
үзлэг 21,7 %, сумын бага эмчийн үзлэг 10,2
%, сумын эх баригч бага эмчийн үзлэг 13,7%-тай байна. Аймгийн
НЭ-ийн
их эмч нарын үзлэг нийт үзлэгийн 33,1 %-ийг эзэлж байна.Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амбулаторийн
нийт үзлэг 2,1%-иар, сумын их эмчийн үзлэг 1,1%-иар буурсан байна.
3. Нийт 14359 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч гүйцэтгэснээс 3366 буюу 23,4% нь алсын дуудлага
байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
түргэн тусламжийн дуудлага 16,3%-иар, алсын дуудлага 14,9%-иар буурчээ.
4. 2011 онд 12835 хүн стационарт хэвтэн эмчлүүлж 104876 ор хоног ашиглаж, дундаж ор хоног 8.2 байна. Өнгөрсөн оны мөн
үеэс ор хоног 0,2%-иар, буурч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн
хүний тоо 0,2%-иар нэмэгдсэн байна.
5.
Өвчтөн илгээх
хуудсаар нийт 1469 хүн
аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд сумын эмнэлгээс 959 буюу 65,3%, сум дундын эмнэлгээс 372 буюу 25,3%, харъяаллын бус 138 буюу 9,4%-ийг эзэлж
байна.
6.
Энэ онд 0-5 насны хүүхдийн халдварт
бус суулгалт өвчин 379 тохиолдол бүртгэгдэж
өнгөрсөн оны мөн үеэс 53
тохиолдлоор
буурч, нийт халдварт бус өвчлөлийн 3,7%-ийг эзэлж
байна.
7. 0-5 насны хүүхдийн
амьсгалын замын цочмог халдварт өвчин 1711 тохиолдол бүртгэгдэж
, урьд оны мөн үеэс 53 тохиолдлоор буюу 3,0%-иар буурч, нийт
халдварт бус өвчлөлийн 17,0%-ийг эзэлж
байна.
8. 2011 онд нийт 33695
хүүхэд жинлэсэн бөгөөд үүний 0,5% нь туранхай, 0,6% нь тураалтай, 0,4% нь
өсөлтийн хоцрогдолтой хүүхэд байна.
ДӨРӨВ. ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ҮЗҮҮЛЭЛТ
1.
Аймгийн хэмжээнд 2011 онд халдварт өвчний 1076
тохиолдол бүртгэгдэж 10000 хүн амд 184.3 өвчлөл ноогдож байна. Халдварт өвчин өнгөрсөн оны
мөн
үеэс 37,9 хувь буюу 296 тохиолдол 10000 хүн
амд 51.7 –гоор нэмэгдсэн байна.
2.
Халдварт өвчин
ихэссэн нь вируст гепатитийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 3,8 дахин
нэмэгдсэнтэй холбоотой байна. Харин цусан суулга, сальмонеллёз, гахайн хавдар, менингококкт халдвар, хачигт
энцефалит зэрэг өвчний тохиолдол бүртгэгдээгүй байна.
3.
10000 хүн амд
ноогдох нийт халдварт өвчний гаралт Булган /400.5/, Сайхан /266.0/, Гурванбулаг
/262.0/, Тэшиг /215.0/, Хишиг-өндөр /153.0/, Могод /145.0/ байгаа нь улс,
аймгийн дундаж болон өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна.
4.
Нийт халдварт
өвчний 45,3% нь вируст гепатит, 44,6% нь бэлгийн замаар дамжих халдварт
өвчин, салхинцэцэг 3,1%, арьсны халдварт
өвчин 3,7%, сүрьеэ 3,6%, байгалийн
голомтот халдварт өвчин 0,7%, гар хөл амны өвчин 0,5%, халдварт суулгалт
0,1%-ийг эзэлж байна.
5.
Вируст
гепатитийн өвчлөлийн 488 тохиолдол
бүртгэгдэж 10000 хүн амд 83.6 ноогдож байна. Өвчлөл өнгөрсөн оны
мөн
үеэс 361 тохиолдлоор буюу 3,8 дахин, 10000 хүн амд ноогдох өвчлөл 62.0-аар
нэмэгдсэн байна. /2010 онд 127 тохиолдол, 10000 хүн амд 21.6/ 2011
онд улсын хэмжээнд
вируст гепатитийн өвчлөл
10000 хүн амд 52.8 , Булган аймагт
83.6 байгаа нь улсын дунджаас 30.8 промилээр өндөр байна. 10000 хүн амд
ноогдох вируст гепатит өвчний
гаралт Гурванбулаг 227.0, Сайхан 196.0
Тэшиг 200.0, Булган
сум 99.9, Хишиг-өндөр 73.3 байгаа нь
улс, аймгийн
дундаж болон
өнгөрсөн оны мөн үеэс өндөр байна.
6. Салхинцэцэг өвчний
34 тохиолдол бүртгэгдэж, 10000 хүн амд 5.8 ноогдож байна.
7. Бэлгийн замаар
дамжих халдварт өвчний 480 тохиолдол бүртгэгдсэнээс 74,8%ийг трихомониаз, 6,7%-ийг тэмбүү, 18,5%-ийг заг
хүйтэн
өвчин эзэлж байна.
8. 10000 хүн амд ноогдох трихомониазын өвчлөл
Булган сум /184.6/, Орхон /68.4/, Сайхан /61.7/ сумдад хамгийн өндөр
үзүүлэлттэй байна. Рашаант, Хангал
сумдад өвчлөл бүртгэгдээгүй байна.
9. Заг хүйтэн 89 тохиолдол бүртгэгдсэнээс Булган суманд 67 тохиолдол байгаа нь өндөр үзүүлэлттэй байна.
10. Тэмбүү 32 тохиолдол бүртгэгдсэн ба Булган сум 24, Орхон 4, Дашинчилэн 1, Бугат 2, Хутаг-өндөр 1 тохиолдол
гарсан байна.
9. Урьдчилан
сэргийлэх тарилга 99,6 хувьтай, өнгөрсөн оны мөн үеэс 0,4%-иар нэмэгдсэн байна.
ТАВ. ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БОЛОН ХУВИЙН ХЭВШЛИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН
ТУСЛАМЖ
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮЗҮҮЛЭЛТ
1. Өрхийн эмнэлгүүд 2011 онд 13515 хүнд амбулаториор үзлэг хийж үйлчилсэн байна. Нийт
үзлэгийг төрлөөр нь авч үзвэл:
-урьдчилан сэргийлэх үзлэг- / 4379 / 32,4%
-өвчний учир үзлэг- / 7176 / 53,1%
-идэвхитэй хяналт- /
607 / 4,5%
-гэрийн
идэвхтэй- /
937 / 6,9%
-гэрийн
дуудлага- /
416 / 3,1%-ийг тус тус эзэлж байна.
ӨРХИЙН ЭМНЭЛГҮҮДИЙН ҮЗЛЭГИЙН ТӨРӨЛ:
1.
2011 онд аймгийн
хэмжээнд нийт хувийн хэвшлийн 5 эмийн сан давхардсан тоогоор
31344
хүнд
үйлчилж, 55639.0 мянган төгрөгний эм, эмийн
бүтээгдэхүүн борлуулсан байна.
2.
Хувийн хэвшлийн 10
эмнэлэг 13004 хүнд амбулаториор
үзлэг
хийж, 5 эмнэлэг 1907 хүн хэвтүүлэн эмчилж 15066 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног
7,9 байна.
ДҮГНЭЛТ
13. Аймгийн хэмжээнд 2011 онд вируст гепатит өвчний 488 тохиолдол бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 361
тохиолдлоор буюу 3,8 дахин нэмэгдэж, 10000 хүн амд ноогдох өвчлөл 62.0 болсон байна. Энэ нь улсын
дунджаас 30.8 промилээр өндөр байна. /Улсын дундаж 52.8/ 10000 хүн амд ноогдох
өвчлөл Гурванбулаг 227.0, Сайхан 196.0 Тэшиг 200.0, Булган сум 99.9, Хишиг-өндөр 73.3 байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт байна.
14. Вируст гепатитийн
өвчлөл дотор цочмог А гепатитийн өвчлөл зонхилж /98,5%/, нийт А гепатитаар
өвчлөгсдийн 98,5%-ийг сургуулийн өмнөх болон сургуулийн насны /0-18 насны/
хүүхдүүд эзэлж байна.
15. Перинаталь эндэгдлийн түвшин
1000 амьд төрөлтөнд 16.6 байна.
Амьгүй
төрөлт нийт төрөлтийн 1,0%-ийг эзэлж байна.
16. 2011 онд төрснйи дараах үеийн хүндрэлээр 1 эх эндэж , 100000 төрсөн эхэд 103.9 промиль
байна. /Улсын дундаж 48.2 аймгуудын дундаж 51.8 байна./
17. Нялхсын болон 0-5
насны хүүхдийн
эндэгдэл амьд
төрсөн 1000 хүүхдэд улс, аймгийн дунджаас доогуур
байгаа хэдийн ч тууштай буурахгүй байна.
18. Амбулаторийн нийт үзлэгийн дотор урьдчилан сэргийлэх үзлэг болон идэвхтэй хяналтын үзлэгийн эзлэх хувь бага байна.
19. Осол гэмтлээр нас
баралтын 36,8% нь зам тээврийн ослын улмаас нас барсан байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment