Эрүүл мэндийн сайд Н.Удвал Булган аймагт ажиллана

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2013 оны 03 сарын 16,17-ны өдрүүдэд Булган аймагт ажиллана. Орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар ямар түвшинд байгаатай танилцан Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг орон нутгийн иргэдийн дунд зохион байгуулна. 
  
Уг хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ч.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг зэрэг албаны хүмүүс оролцоно.
"Эрүүл мэндэд иргэн таны оролцоо" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 2013 оны 03 сарын 17-ны өдрийн 11.00 цагт Булган сумын соёлын төвд зохион байгуулагдах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцож, санал хүсэлтээ илэрхийлж идэвхитэй оролцоно уу

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment