“Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөгөөн боллоо

Эрүүл мэндийн яам, Монголын сумын эмч, мэргэжилтний холбоо хамтран зохион байгуулсан “Сумын эрүүл мэндийн төвийн хөгжлийн шинэчлэл” улсын зөвлөлгөөн 2013 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.  

Уг зөвлөгөөний нээлтэд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Су Нюнт-У нар оролцож үг хэллээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвлөгөөнд оролцогчдод Шинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого чиглэл, эхлүүлсэн ажлаас танилцууллаа. Тэрбээр бугшмал олон асуудалтай энэ салбарын шат бүрт шинэчлэл хийх хэрэгтэй ч төсөв хөрөнгийн хүрэлцээнээс хамааран ээлж дараатай хийнэ. Төсвийн хөрөнгөөр хийх ажлуудаас гадна Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн 30 тэрбумыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар хуваарилсан гэдгийг хэллээ.

Тус зөвлөгөөнд 21 аймгийн 330 сум, тосгоны Эрүүл мэндийн төв, Сум дундын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагуудын төлөөлөл болох 400 орчим хүн хамрагдсан бөгөөд Булган аймгаа төлөөлөн АЗДТГ-ын НХХ-ийн дарга Г.Буянжаргал, ЭМГ-ын дарга С.Нарантуяа, ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Ө.Энхмаа болон сумдын эрүүл мэндийн байгууллагуудын дарга эрхлэгч нар оролцлоо.

Зөвлөгөөнөөр Сумын эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга зам, хөгжлийн шинэчлэлийн стратегийг тодорхойлох бөгөөд сумын эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандартыг хэлэлцэнэ. Түүнчлэн Сумын эмнэлгийн тусламж, үйлчилгээний багцыг тодорхойлж, Сумын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын оролцоог сайжруулахад чиглэгдэгдсэн байна. 


 БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment