Вируст Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Гепатит  өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг  “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх  ажлын төлөвлөгөөг боловсруулан ЭМГ-ын даргаар батлуулан, 7 хоногийн аян зарлан  хэрэгжүүллээ.
“Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” уриан дор  гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэх тухай зөвлөмжийг аймгийн  төрийн болон ТББ,  Аж ахуйн нэгжүүдийн удирдах ажилтны  шуурхай хуралдаанд танилцуулж,  ЭМГ-ын www.emgbulgan.blogspot.com сайтад байршуулан аймгийн хэмжээний эрүүл мэндийн бүх байгууллагууд хүргүүлж  ажиллаа.
 Вируст гепатитын үед баримтлах арга, хачигт халдвар, гэдэсний халдвар, суулгалт халдвараас  сэргийлэх зөвлөмжийг  боловсруулан нэгжид хүргүүлэн, ЭМГ-ын сайтад байрлуулж мэдээллийг цахим хуудсаар дамжуулсан байна.
“Жаргалант” зусланд амарч байгаа  4, 5 дугаар ээлжийн хүүхдүүдэд “Гэдэсний халдварт өвчин, хачигт халдвар”-аас сэргийлэх сургалт 2  удаа зохион байгуулсан байна. 

Эрүүл мэндийн сайн дурын туслагч,  Булган сумын 11 худаг, усан сангийн ус түгээгч нарт “Ундны усны ариун цэвэр” сургалтыг тусгай удирдамж, хөтөлбөрийн дагуу 2 өдөр зохион байгуулж   23 хүн хамрууллаа.  

“Вируст гепатитаас сэргийлье, өвчлөхгүй байх боломж бидэнд бий” ярилцлагыг  орон нутгийн телевизээр  3 удаа зохион байгуулж, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын их эмчээр  иргэдэд зөвлөгөө заавар өгүүлж, өдөрлөгт хүрэлцэн ирэхийг уриаллаа. 
Булган сумын “Цогт Хун тайж”-ийн төв  талбайд ЭМГ, АНЭ, Эмийн цэцэглэн ӨЭМТ, ЭМШУИС-ын дадлагын 14 оюутан  хамтран өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр халдвартын эмчийн үзлэгийг 10 хүнд хийж,  15  хүнд зөвлөгөө, заавар өглөө.
 
 Ахмад настнууд, өдөрлөгт оролцсон иргэдээс эмнэлгийн тусламж үйлчилгээ, орчны цэвэрлэгээ, үйлчилгээ тохижилт соёлжилтын  талаар дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч, хэрэгжүүлэх, зарим асуудлыг судлах, эргэн мэдээллэх, харилцан санал солилцох ажлуудыг зохион байгуулсан.  
 
“Цогт Хун тайж”-ийн талбай дээр хүрэлцэн ирсэн, хүнс, барааны дэлгүүр, гудамж, талбайд худалдаа эрхэлж байгаа болон худалдааны  газраар үйлчлүүлж  буй иргэдэд  зөвлөгөө, заавар өгч, сурталчилгааны материалын агуулга, утга санааг танилцуулан, амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх арга замуудыг зааж зөвлөн, 10 төрлийн гарын авлага, зурагт хуудас 300 ширхэгийг  тараасан  байна. 


НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ХЭЛТЭС

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment