Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдал, цаашид анхаарч ажиллах талаар

Булган сумын “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Эрүүл мэндийн тухай”, “Нягтлан бодох бүртгэлийн тухай” “Нөхөрлөлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуулиуд, Монгол улсын Засгийн газрын 2011 оны 364 дүгээр тогтоол, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5292:2011 стандарт болон бусад холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг Булган суманд үйл ажиллагаа явуулж байсан “Жаргахуй” өрхийн эмнэлгийн 2002-2012 онуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагааны баримт материалуудад тулгуурлан шаардлагатай баримтуудыг түүвэрлэн үзэх, холбогдох хүмүүсээс тайлбар тодруулга авах замаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

                                    Шалгалтаар дараахи зөрчил дутагдлууд илэрлээ. Үүнд:
  1. Бэлэн мөнгөний зарлагын баримтанд мөнгө хүлээн авсан хүний; орлого, зарлагын баримтад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэг зурагдаагүй.
  2. Цагийн бүртгэлийг 900-1300, 1400-1800 гэж ирсэн, явсан цаг минутаар нь бүртгээгүй, нийтээр амрах баярын өдөр болох 2012 оны 11 сарын 21, 2013 оны 01 сарын 01, мөн оны 02 сарын 11, 12 өдрүүдэд ажиллагсдыг ажилласнаар бүртгэсэн
  3. Санхүү, эдийн засгийн сайд, Үндэсний статистикийн газрын даргын 2002 оны 171/111 тоот тушаалаар баталсан анхан шатны бүртгэлийн маягт болох  Үндсэн хөрөнгө хүлээн авах, шилжүүлэх баримт НХМаягт YХ-1 огт хөтлөөгүй, ажилтан, албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл НХМаягт БМ-10 маягтуудыг 2008-2012 онуудад хөтлөөгүй.
  4. Эд хөрөнгийн тооллогын комиссыг 2003 оны 12 сард 28 дугаар, 2004 оны 06 сард 15 дугаар, 2009 оны 10 сард 13 дугаар тушаалуудаар томилж, бусад онуудад томилсон тушаал байхгүй, 2012 оны 04 сарын 16-наас тасалбар болгон татан буугдсан өрхийн эмнэлгийн тооллогыг 2012 оны 12 сарын 14-нд хийсэн.
  5. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлыг хүлээлцүүлэх комисс тогтоосон хугацаанд эд хөрөнгийг бүрэн хүлээлцүүлээгүй. 
  6. Эрүүл мэндийн газрын 01/539 албан тоотоор ирүүлсэн хүсэлтийн дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 01/102 тоот удирдамжаар шалгаж, “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төв нь “Жаргахуй” өрхийн эмнэлгээс 7500.0 мянган төгрөгийн үнэтэй автомашиныг анхан шатны баримтгүйгээр балансаас балансад шилжүүлэн авсан ч биет байдлаар хүлээлцээгүй байсан зөрчлийг илрүүлэн автомашиныг хүлээлцсэн тухай анхан шатны баримт үйлдэж 2013 оны 04 сарын 20-ны дотор хүлээлгэн өгөхийг “Жаргахуй” өрхийн эмнэлгийн ахлагч эмч асан Г.Мядагханд, ня-бо Б.Туяа нарт улсын байцаагчийн 2013 оны 04 сарын 01-ний өдрийн 06-08-026/34 дугаартай албан шаардлагаар шаардсаныг  одоог хүртэл биелүүлээгүй, хариу ирүүлээгүй.
  7. “Жаргахуй” өрхийн эмнэлгийн ахлагч эмч асан Г.Мядагханд нь “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвд төсвийн хөрөнгөөр бэлтгэгдэж хуваарилагдсан хөрөнгөнөөс 780000 төгрөгийн үнэтэй чийрэгжүүлэлтийн иж бүрдэл, 120000 төгрөгийн үнэтэй хөлийн усан массаж, 514750 төгрөгийн үнэтэй шкаф нийт 3 нэр төрлийн 1414750 төгрөгийн төрийн өмч хөрөнгийг; Цоожэд” өрхийн эрүүл мэндийн төвд хуваарилагдсан хөрөнгөнөөс 550000 төгрөгийн үнэтэй дүрс бичлэгийн аппаратыг алга болгож, дутагдуулсан.  
  8. “Эмийн цэцэглэн-2” өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Г.Мядагхандад 2013 оны 03 сард 6 хоног ажилласан цалинг бодож олгоогүйгээс 6 хоногт ногдох цалин 173430 төгрөг, орон нутгийн нэмэгдэл 34686 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 17343 төгрөгийг огт олгоогүй; "АХЛАХ" мэргэшлийн зэргийн нэмэгдлийг Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг үндэслээгүй, тогтоосон хувь хэмжээгээр олгоогүйгээс 283111 төгрөгийн цалин илүү олгосон.
  9.    “Жаргахуй” өрхийн эмнэлгийн ахлагч эмч асан Г.Мядагханд нь “Үндэсний шуудан” сонины 2012 оны 10 сарын 02-ны өдрийн 232 дугаарын 10 дугаар нүүрэнд “Жаргахуй” ББНөхөрлөлийг татан буулгасан тухай зар өгч, зарын үнэнд 12000 төгрөгийг 2012 оны 10 сарын 01-ний өдөр бэлнээр төлсөн, мөн “Жаргахуй” өрхийн эмнэлгийн ХААН банкин дахь 5270001167 тоот дансанд Г.Мядагхандаас 2012 оны 12 сарын 27-ны өдөр 8750 төгрөгийн орлого орсон бүгд 20750 төгрөгийг буцаан олгоогүй.  
  10. 2007 онд ХЯБХХНэгжийн төсөл хөтөлбөрөөр өгсөн 962100 төгрөгийн дансны үнэтэй мотоциклийг “Цоожэд-2” өрхийн эрүүл мэндийн төвийн галч манаач С.Тунгалагтамирт хариуцуулсан боловч ажил хүлээлцэх үед зарим эд анги нь дутуу, байхгүй, дугуй, дугуйн хаймар язарч муудсан зэрэг эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглахад бүрэн бүтэн бус болсон.
  11. 2002 онд “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэх албанаас 29 нэр төрлийн 219700 төгрөгийн үнэтэй өрхийн эмчийн үзлэгийн багажны иж бүрдлийг цүнхний хамт өгсөн байна. 2012 оны 04 сарын 22-ны өдөр 17 төрлийн 127950 төгрөгийн багаж, хэрэгсэл, 2008 онд ДЗОУБайгууллагын БНХХөтөлбөрөөс өгсөн 59900 төгрөгийн 1 ширхэг сандал, 2012 онд Мянганы сорилын сангаас өгсөн 79000 төгрөгийн үнэтэй 1 ширхэг глюкоз тодорхойлогч нийт 3 нэр төрлийн 266850 төгрөгийн хөрөнгө дутагдсан.  
  12. 2010 онд төсвийн хөрөнгөөр худалдан авсан 9500 төгрөгийн үнэтэй 1 ширхэг хогийн савыг 2012 оны 12 сарын 14-ний өдрийн эд хөрөнгийн тооллогоор “Цоожэд-2” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ц.Ууганцэцэгт хариуцуулан хүлээлгэн өгсөн ч ажил хүлээлцэх үед байхгүй болсон байна. 

 Шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд дараахи арга хэмжээг авлаа.

Улсын байцаагчийн 8 актаар нийт 2996.5 мянган төгрөгийн төлбөр тогтоогдсоноос 283.1 мянган төгрөгийг төсвийн орлогод, 2467.2 мянган төгрөгийг тухайн байгууллагад, 246.2 мянган төгрөгийг иргэнд буцаан олгохоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан ба хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурагдаагүй төлбөрийн 2740.8 мянган төгрөгийг шийдвэрлүүлэхээр Орхон, Булган аймгийн сум дундын шүүхэд шилжүүлсэн болно.
     Улсын байцаагчийн 4 заалттай 1 дүгнэлт үйлдэж, 10 албан тушаалтан, 2 иргэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв. Шалгалтын явцад биет байдлаар хүлээн аваагүй байсан 24 нэр төрлийн  704.7 мянган төгрөгийн хөрөнгийг хүлээлцүүлэв.
 “Жаргахуй” өрхийн эмнэлгийн ахлагч эмч асан Г.Мядагхандаас нэхэмжилсэн нийт 9903345 төгрөгийн хөрөнгөөс 9 нэр төрлийн 378695 төгрөгийг сувилагч нярав Ч.Энхээ, В.Наранхүү нарт хүлээлцүүлж, 2 нэр төрлийн 609900 төгрөгийг  төлүүлэхээр төлбөрийн акт тогтоож, 3 нэр төрлийн 1414.7 мянган төгрөгийн хөрөнгийг аймгийн Цагдаагийн хэлтэст, 1 нэр төрлийн 7500.0 мянган төгрөгийн хөрөнгийг аймгийн Эрүүл мэндийн газарт шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Аймгийн Цагдаагийн хэлтэс, Прокурорын газраас 3 нэр төрлийн 1414.7 мянган төгрөгийн төрийн өмч хөрөнгийн байдалд гэмт хэрэг үүсгэхээс татгалзсан учир улсын байцаагчийн акт тогтоосон.



Цаашид дараахи асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байна.

  1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, нягтлан бодогч, нярав болон холбогдох бусад ажилтнууд нь “Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”, “Хөдөлмөрийн тухай” хуулиуд, Сангийн сайдын 2000 оны 69 тоот тушаалын хавсралт “Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм” зэрэг хууль тогтоомжийг уншиж судлах
  2. Анхан шатны албан ёсны баримтын бүрдлийг тухай бүрд нь бүрэн гүйцэт бүрдүүлж, гарын үсгийн бүрдлийг хангуулж, хүчин төгөлдөр баримтаар ажил гүйлгээг гүйцэтгэх, агуулахын бүртгэлийг өдөр тутам, няравын тайланг сар бүр гаргуулж, хянаж баталгаажуулж байх
  3. Мэргэшлийн зэргийн нэмэгдэл цалинг Эрүүл мэндийн газрын даргын тушаалыг үндэслэж, тогтоосон хувь хэмжээгээр тооцон бодож олгох
  4. Цагийн бүртгэлийг ирсэн, явсан цаг минутаар нь үнэн зөв бүртгэх
  5. Эд хариуцагч бүр дээр эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл хөтөлж, эд хөрөнгийг эзэнжүүлж, тооллогыг хуульд заасан хугацаанд үнэн зөв, чанартай явуулах
  6. Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах
  7. Дотоодын хяналт шалгалтыг хийж, санхүүгийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх 

 
МЭДЭЭЛЭЛ БЭЛТГЭСЭН:
              САНХҮҮГИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН  
   УЛСЫН БАЙЦААГЧ                                Ж.ОЮУН


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment