Сонгон шалгаруулалтанд урьж байна

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд өрсөлдөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтанд орох иргэн нь томилох эрх бүхий албан тушаалтны баталсан ажлын байрны тодорхойлолтын ерөнхий  болон  тусгай шаардлагыг  хангасан  байвал зохино.  
Сонгон шалгаруулалтанд орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1, -д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байр, албан тушаалын тодорхойлолтонд тавигдах шаардлагыг хангасан байна.



1. Ажлын байранд тавигдах шаардлага
1.1.
Ерөнхий шаардлага
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай
Боловсрол
Дээд , бакалавр буюу түүнээс дээш
Магистр, доктор
Мэргэжил
Их эмч

Мэргэшил


Удирдахуйн ухааны сургалтанд хамрагдсан
Туршлага
Мэргэжлээрээ 10-аас доошгүЙ, удирдах албан тушаалд 3-аас доошгүй
жил ажилласан
Удирдах албан тушаал эрхэлж байсан /байгууллагын дарга болон тасгийн эрхлэгч, ёс зүйн салбар хорооны дарга/
Ур чадвар
- Багаар ажиллах
- Харьцааны чадвар
- Компьютер, гадаад хэлний зохих  мэдлэгтэй байх
- Судалгааны арга зүйн талаар мэдлэгтэй

Удирдах арга барил эзэмшсэн
Тусгай шаардлага
 Үйл ажиллагаагаа Авлигын эсрэг хуулийн хүрээнд
явуулж, авилгаас ангид, ашиг сонирхлын зөрчил гаргалгүй ажиллах  





Хоёр. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх


Сонгон шалгаруулалтанд орох иргэний бичиг баримтыг  ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  аймгийн Эрүүл мэндийн газрын 208 тоот өрөөнд 2013 оны  11 дүгээр сарын   25-ны өдрийн 9.00-18:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтанд орох иргэн дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
1.Биеийн байцаалт / Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт -1-ийн дагуу/
2. Боловсролын диплом, Төгсөлтийн дараах  мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан дипломын  эх болон  натиоратаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 3 жилд эзэмшсэн нарийн мэргэжлээр болон удирдахуйн чиглэлээр богино хугацааны сургалтанд хамрагдсан гэрчилгээний эх хувь,  мэргэжлийн чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажил
3.Иргэний үнэмлэх болон  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт, Үр дүнгийн гэрээний илтгэх хуудас /сүүлийн 3 жил/
5. 4х6 хэмжээтэй зураг 2   хувь
6. Нийгмийн даатгалын  дэвтрийн эх,  нотариатаар гэрчлүүлсэн  хуулбар /Нүүр, сүүлийн 3-10 жилд шимтгэл төлсөн хэсэг, ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэр бичилтийн хэсэг/
7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлсэн өргөдөл  /cover letter/
8. Тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Дугтуйнд  битүүмжлэн ирүүлэх/
9.  Бүртгэлийн хураамж   25.000   төгрөг   
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2013 оны 11  дүгээр сарын  27 -ны өдрийн 09:00 цагт  аймгийн Засаг даргын тамгын газарт  явуулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг Булган аймгийн Эрүүл мэндийн газрын цахим хуудас       /www. emgbulgan.blogspot.com/-аас авна уу.
             

Харилцах хаяг:

Булган аймгийн Төрийн албаны салбар зөвлөл

Утасны дугаар: 99098274, 96096326






Print Friendly and PDF

No comments:

Post a Comment