ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Дэлхий нийтээрээ ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг 12  сарын 01-нд зохион байгуулдаг. Булган аймгийн Эрүүл мэндийн газраас ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан нийт төрийн албан хаагчдын дунд “Чадна ш дээ. Бид чаднаа” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж, үйлчилгээний газрууд /бар, буудал/ 100% бэлгэвч хөтөлбөрийг хэрэгжилтийг шалган, иргэдийн дунд нээлттэй микрофоныг аялуулан ажиллалаа.

“Чадна ш дээ. Бид чаднаа” тэмцээний эхний шат оролцогчдод бүтээлч даалгавар /ТВ зохиомж/ -ын уралдаан зарласан бөгөөд Булган суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын 5 баг бүтээлээ ирүүллээ. Бүтээлээ ирүүлсэн багуудаас Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын газрын багууд 2 дахь шатанд шалгаран тэмцээнээ үргэлжлүүллээ.
2-р шатанд багийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, ХДХВ/ДОХ-өвчний аюул, хор хөнөөлийн тухай ерөнхий мэдлэгийг шалгасан 4 үе бүхий тэмцээнд байгууллагаараа өрсөлдлөө. Тэмцээний дүн гарахад Онцгой байдлын газрын баг тэргүүн байр, ССАЖГ-ын “Ухаарал” баг 2-р байранд шалгарч шагналаа гардан авсан байна.


100% бэлгэвч хөтөлбөрийн хэрэгжилтийг шалгах зорилгоор Булган суманд үйл ажиллагаа явуулж буй буудал, бар цэнгээний газруудаар хяналтын үнэлгээг хийлээ.


Иргэдийн дунд ХДХВ/ДОХ- өвчний аюул, сэргийлэх арга замуудын талаар мэдээ, мэдээлэл хэрхэн хүрч буй, ямар замаар дамжиж халдварладаг зэрэг мэдвэл зохих ерөнхий зүйлсийн талаар ярилцаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан ажиллаа.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР  

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment