СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан журмыг үндэслэн Хангал сум, Хялганат тосгоны Эрүүл мэндийн төв /ЭМТ/-ийн даргын албан тушаалд өрсөлдөх сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтанд орон иргэн нь томилох эрх бүхий албан тушаалтны баталсан ажлын байрны тодорхойлолтын ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байвал зохино.

Нэг. Ажлын байранд тавигдах шаардлага



1. Ажлын байранд тавигдах шаардлага
1.1. Ерөнхий шаардлага
Үзүүлэлт
Чухал шаардлагатай
Шаардлагатай
Боловсрол
Бакалавр буюу түүнээс дээш
Анагаах ухааны магистр
Мэргэжил
Их эмч

Мэргэшил


Нийгмийн
удирдлагын сургалтанд
хамрагдсан байх
Туршлага
Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажиллаж байсан

Ур чадвар
-Багаар ажиллах чадвартай
- Харилцааны өндөр ур чадвартай
- Компьютер,гадаад хэл, санхүүгийн зохих мэдлэгтэй
Удирдах арга
барил барил
 эзэмшсэн
Тусгай шаардлага
 Төрийн албан хаагчийн болон эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний дүрмийг  сахин ажиллах авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх
Монгол хэл бичгийн мэдлэгийн түвшин сайн байх


Хоёр. Сонгон шалгаруулалтанд орох иргэнийг бүртгэх
Сонгон шалгаруулалтанд орох иргэний бичиг баримтыг  ажлын хэсгийн нарийн бичгийн дарга  аймгийн Эрүүл мэндийн газрын 208 тоот өрөөнд 2014 оны 01 дүгээр сарын 21 -ний өдрийн 9.00-18:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.
Сонгон шалгаруулалтанд орох иргэн дор дурьдсан бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
1.Биеийн байцаалт / Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт -1-ийн дагуу/
2. Боловсролын диплом, Төгсөлтийн дараах  мэргэшүүлэх болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан дипломын  эх болон  натиоратаар гэрчлүүлсэн хуулбар, сүүлийн 3 жилд эзэмшсэн нарийн мэргэжлээр болон удирдахуйн чиглэлээр богино хугацааны сургалтанд хамрагдсан гэрчилгээний эх хувь,  мэргэжлийн чиглэлээр хийсэн судалгаа, шинжилгээний ажил
3.Иргэний үнэмлэх болон  нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
4. Ажил байдлын тодорхойлолт, Үр дүнгийн гэрээний илтгэх хуудас /сүүлийн 3 жил/
5. 4х6 хэмжээтэй зураг 2   хувь
6. Нийгмийн даатгалын  дэвтрийн эх,  нотариатаар гэрчлүүлсэн  хуулбар /Нүүр, , ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэр бичилтийн хэсэг/
7. Тухайн албан тушаалд томилогдох хүсэлт, өөрийн мэдлэг, ур чадвараар илэрхийлсэн өргөдөл
8. Тухайн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөр, төсөл /Дугтуйд  битүүмжлэн ирүүлэх/
9.  Бүртгэлийн хураамж   30.000   төгрөг   
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтаныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагт  аймгийн Засаг даргын тамгын газарт  явуулна.

Төрийн албаны салбар зөвлөл

Утас: 99939992, 96096326, 96510457


                                                       ____o0o____

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment