Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны журам шинэчлэгдэн батлагдлаа


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

Огноо: 2013/07/09/ Дугаар: 247 Улаанбаатар хот


“Эрүүл мэндийн байгууллагыг
магадлан итгэмжлэх үйл ажиллагааны
журмыг шинэчлэн батлах тухай”


Эрүүл мэндийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам”-ыг нэгдүгээр, “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчийг сонгон шалгаруулж, томилох, чөлөөлөх журам”-ыг хоёрдугаар, “Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэх зөвлөлийн ажиллах журам”-ыг гуравдугаар, “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх үйлчилгээний төлбөрийн хэмжээ, холбогдох зардлын жишиг”-ийг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Д.Оюунчимэг)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (А.Эрдэнэтуяа)-д тус тус даалгасугай.

3. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2012 оны 401 тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.





САЙД Н.УДВАЛ

ХАВСРАЛТ

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment