Булган аймгийн Эрүүл мэндийн салбар бүтээлч хамт олноор шалгарлаа

Шинэ жилийн баярын өдрүүдэд Булган аймгийн төрийн байгууллагууд болон аж ахуй нэгжүүд Цогт хун тайжийн талбайд мөсөн хотхон байгуулж шинэ оноо бүтээлч ажлаар угтлаа. 12 жил, Мөсөн гулгуур, Шатар, Морин хуур зэрэг олон мөсөн баримал сүндэрлэн боссон бөгөөд шалгуур ёсоор шилдэг 3 бүтээл шалгарахаар байлаа. 
Булган аймгийн Эрүүл мэндийн газар, эм хангамжийн байгууллагууд, өрхийн эмнэлгүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд хамтран Бар жилийг урлаж "Бүтээлч хамт олон" өргөмжлөлийн эзэн боллоо.

Шинэ жилийг угтан байгууллагынхаа гадна болон дотор орчинг чимэглэх ажилд Эрүүл мэндийн газрын үйлчилгээний албаны төрийн албан хаагчид шинэлэг санаачлага гарган 12 сарын эхний долоо хоногт гүйцэтгэлээ.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

2 comments:

  1. buteelch hamt olnoor shalgarsan hamt olondoo bayr hurgey. iluu iluu amjilt husey

    ReplyDelete
  2. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete