Зоонозын халдвараас сэргийлэх “Нэг эрүүл мэнд” сургалт боллоо

Зоонозын халдвараас сэргийлэх, тэмцэх салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сургалтыг Сэлэнгэ аймгийн ЗӨСТ, аймгийн ОБГ, ҮХААГ, Нэгдсэн эмнэлгийн  халдвартын тасагтай  хамтран зохион байгууллаа. Сургалтанд сумдын багийн бага эмч, хувийн мал эмнэлгийн  эмч нарын 70 гаруй мэргэжилтнүүд  хамрагдсан байна. 
Сургалтаар Зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх, тэмцэхэд хүн мал эмнэлгийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох үйл ажиллагаа  нэн чухал ач холбогдолтой байгааг  Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн дарга Д.Эрдэнэбат, ОБГ-ын улсын ахлах байцаагч А.Үүрийнтуяа нар тодруулан танилцуулж  байлаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасгийн эрхлэгч эмч М.Мягмар боом бруцеллёз өвчний үед илрэх шинж тэмдэг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар сонирхолтой мэдээлэл хийлээ.
“Нэг эрүүл мэнд”  үзэл баримтлалыг аймгийн хэмжээнд хэрхэн өргөжүүлэх, хамтран ажиллах талаар аймгийн ҮХААГ, ЭМГ-ын мэргэжилтнүүдэд санал солилцсон байна. Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа сургалтанд оролцогч нарт “Эрүүл мэндэд-Иргэн таны оролцоо” мэдээлэл хийн,  мэдээллийг орон нутгийнхаа багийн иргэдэд,  өрх гэрээс өрх гэрт түүчээлэн хүргэхийг  сургалтанд оролцогчдод уриаллаа.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

1 comment:

  1. ажлынхандаа амжилт хүсье

    ReplyDelete