Эрүүл мэндийн сайдын тушаал шинэчлэгдэн гарлаа.

“Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Эрүүл  мэндийн сайдын 2010 оны  165 дугаар тушаал хүчингүй болж, 2014 оны 06 сарын 02 өдрийн 186, 187 дугаар тушаалууд гарлаа.
ЭМС-ын 186 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн байгууллага дахь халдварын сэргийлэлт, хяналтын зохион байгуулалт”, “Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр эрүүл мэндийн байгууллагад хийгдэх үйл ажиллагааны жагсаалт”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг бүртгэх, мэдээлэх журам” батлагдаж, 187 дугаар тушаалаар “Гар угаах, халдваргүйжүүлэх заавар”, “Эрүүл мэндийн байгууллагад давтан хэрэглэгддэг эмнэлгийн багаж хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэх, ариутгах заавар”, “Хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл хэрэглэх заавар”, “Эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх заавар”, “Эрүүл мэндийн байгууллагад цэвэрлэгээ хийх заавар”, “Эмнэлгийн тусламж,  үйлчилгээнд нэг удаагийн зориулалтаар хэрэглэх багаж, материалын  жагсаалт”, “Тусгаарлан сэргийлэлтийн заавар”, “Шүдний эмнэлгийн тусламж, үйлчилгээнд баримтлах халдварын эсрэг дэглэм”, “Эмнэлгийн зөөлөн эдлэл, цагаан хэрэглэл угаах, хэрэглэх заавар”, “Оношилгоо, эмчилгээнд хэрэглэгдэх дуран түүний дагалдах хэрэгслийг угаах, халдваргүйжүүлэх, ариутгах заавар”, “Халдварын эрсдэл өндөртэй тасаг, нэгжүүдийн халдвараас сэргийлэх заавар”, “Халдварын сэргийлэлт, хяналтад микробиологийн лабораторийн гүйцэтгэх үүрэг” зэрэг заавар, жагсаалтууд батлагдсан байна.
Эдгээр  батлагдсан заавруудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын дарга нар анхаарах шаардлагатай байна. 
                                     
Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын
 улсын ахлах байцаагч Д.Батпүрэв

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment