11 сарын 12. Уушигны үрэвсэлтэй тэмцэх өдөр

Уушгины хатгаа өвчнөөр өдөрт 4300 хүүхэд нас бардаг Уушгины хатгаа өвчнөөр 20 сeкунд тутамд нэг хүүхэд амь насаа алддаг гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргажээ. Энэ нь дэлхий даяар өдөр бүр 4300 хүүхэд, жилд 1.5 сая орчим хүүхэд амь насаа алддаг гэсэн үг юм.
 Жил бүрийн арваннэгдүгээр сарын 12-ныг дэлхийн олон улс орон "Пневмони буюу уушгины хатгаа өвчинтэй тэмцэх” өдөр  хэмээн тэмдэглэдэг.
ДЭМБ-ын  санаачлагаар 2009 оноос эхлэн тэмдэглэх болсон юм. Харин манай улсын хувьд 2010 оноос тэмдэглэж эхэлсэн.  Өнгөрсөн жил “Уушгины хатгалгаагаар хүүхдүүдээ өвчлүүлэхгүй байя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгаагийн өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байгаа ажээ. Тиймээс Монгол улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмонийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байгаа юм байна. Хүүхдийн хатгалгаа буюу уушгины үрэвсэл гэдэг нь хэвийн нөхцөлд агаараар дүүрч байдаг уушгины цулцангууд үрэвсэж идээ, цэр, цусаар бөглөрөхийг хэлдэг юм байна. Иймд эд эрхтэнг хүчилтөрөгчөөр хангахад бэрхшээл үүсч үүнтэй тэмцэхийн тулд хүүхэд амьсгаадаж (амьсгалын тоо олшрох) эхэлдэг аж.  Өөрөөр хэлбэл амьсгаадах, амьсгалахад бэрхшээлтэй болох, амьсгалахад өвдөлт үүсэх, хамар сарталзах, хамар, уруул хөхрөх нь уушгины хатгалгааны үндсэн шинж тэмдэг байна. Түүнчлэн ханиах, халуурах, чичрэх цээж, толгой, хэвлийгээр өвдөх, ханиах үед зовиурлан уйлах, яраглах, гинших, хоолонд, хөхөндөө дургүй болох, шээс ховордох, ядарч сульдах, уцаарлах зэрэг бусад шинж тэмдэг илэрдэг ажээ.Хамгийн гол нь хүүхэд тураал, сульдаа, цус багадалт зэрэг хүүхдийн суурь өвчнүүдээр нэгэн зэрэг өвдөх нь уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлт хүчин зүйл болдог ажээ.  
Тиймээс хүүхдээ цаг тухайд нь дархлаажуулах, хөхөөр хооллох, гэр бүлийн гишүүд тамхи татахгүй байх зэрэг нь хүүхдийг уушгины хатгалгаанаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment