“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой дадал нэвтрүүлэх” нь сэдэвт сургалт зохион байгууллагдлаа

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд АЗДТГ, ЭМГ, ҮХААГ, СХХ, МХГ-тай хамтран Аймгийн тэргүүний тогооч, нарийн боовчин, зөөгч нарын дунд  “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой дадал нэвтрүүлэх” нь сэдэвт сургалт, ур чадварын тэмцээнийг 2014 оны 11 сарын 03-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
   Уг үйл ажиллагаанд аймаг, сумын нийт 103 тогооч, нарийн боовчин, зөөгчид өөрсдийн ур чадвараа дайчлан  оролцсоноос   “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний логоогоор хийсэн эрүүл хоол хамгийн  онцлог, хоол урлаг болтлоо хөгжсөн нь харагдаж  байлаа. Тогооч нарийн ур чадварын тэмцээнд аймгийн НЭ-ийн  тогооч М. Амаржаргал дэд байранд шалгарсан байна.  Дэд байранд шалгарсан  НЭ-ийн тогооч М.Амаржаргалдаа үйлчлүүлэгчдэд ээлтэй, эрүүл хоол, хүнсээр  үйлчилдэгт тань талархаж,эрүүл энхийн ариун үйлс үеийн үед ундран бадарч байхын ерөөлийг дэвшүүлэн сүүн цацал өргөнөм. 















Print Friendly and PDF

No comments:

Post a Comment