ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЛИЙН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ

Шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор соёл урлаг, худалдаа, үзвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг хориглосон Монгол Улсын хууль,  Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол гарсан. 

Тиймээс “Аюулгүй байдлыг хангуулах тухай” аймгийн Засаг даргын 2009 оны 12 сарын 395 тоот захирамжийг хэрэгжүүлж иргэд пиротехникийн хэрэгсэл буюу салютыг хувь хүний гар дээрээс худалдан авахгүй байх,  зөвшөөрөлтэй газраас нь худалдан авч мэргэжлийн хүмүүсээр  буудлага хийлгүүлэх хэрэгтэйг  Эрүүл мэндийн  газраас   анхааруулж байна.

                                МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ
УЦУОШАлбанаас гаргасан төлөвөөр  2014-2015 оны өвөл олон жилийн дунджаас  дулаан байх төлөвтэй, манай аймгийн ихэнх гол мөрнүүд битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөсний даац машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул иргэд та бүхнийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явж амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



ГАЛЫН АЮУЛААС СЭРГИЙЛЬЕ
Шинэ жилийн баярын үеэр хүмүүсийн сонор сэрэмж сулардагаас гал түймрийн гаралт нэмэгддэг. Иймээс байгууллага, аж ахуйн нэгжүүд баярын үеэр байгууллагынхаа харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж хариуцлагатай эргүүл жижүүрийг томилон үүрэг гүйцэтгэлтэнд нь хяналт тавьж ажиллах.

  1. Гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг стандартын дагуу бүрдүүлж бэлэн байдлыг хангах. 
  2. Авралтын зам гарцуудыг чөлөөтэй байлгаж, дулаан алддаг нэрийдлээр хааж түгжих, хадаж бэхлэхгүй байхыг анхааруулж байна.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment