Эрүүл мэндийн байгууллагуудын эх баригч нарын ажлын байрны туршлага солилцох сургалт, ажил мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.



Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Эрүүл чийрэг Булганчууд” зорилтыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, аймгийн хэмжээнд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь” зорилтыг дэвшүүлэн, олон шинэлэг ажлуудыг орон нутагт бүтээлчээр зохион байгуулан, тодорхой үр дүнд хүрлээ.

Жилийн ажлыг эрчимжүүлэн Хялганат тосгонд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудын эх баригч нарын ажлын байрны туршлага солилцох сургалт, ажил мэргэжлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаар Хялганат тосгоны Захирагчийн ажлын алба идэвхи санаачлагатай ажиллаж, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан ажилласан нь “Шилдэг тэргүүн туршлага”

Хялганат тосгоны Захирагчийн ажлын алба орон нутгийн эрүүл мэндийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, АНУ-ын “Ротару” клубээс 300 сая төгрөгөөр эх, нярайн нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр тосгоны Эрүүл мэндийн төвийг ханган, тосгоны Захирагчийн нөөц хөрөнгөнөөс 2 сая төгрөгөөр “Эхийн амрах байр”ыг тохижуулсан нь эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид эерэгээр нөлөөлсөн өвөрмөц, шинэлэг ажил болжээ.

Мөн Хялганат тосгонд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн  дэд хөтөлбөр “Морин хуур”, “Шатар”, Бие биелгээ”, “Архигүй Булган” хөтөлбөрүүдийг амжилттай сайн хэрэгжүүлсэн тэргүүн туршлагууд байна.
















Print Friendly and PDF

No comments:

Post a Comment