“Осолд хүргэх аливаа эрсдлээс урьдчилан сэргийлье”

Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотой хальтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, гэр бүл, байгууллага, хамт олонд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
Иргэн хүн  :
  • Цас  мөсөн дээр хальтирч унахаас болгоомжлох
  • Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
  • Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааг ханган ажиллах
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах                                                                                                                                                      Гэр бүл, хүүхэд: 
  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  • Ахуйн ослоос сэргийлж, хүүхдийн өсч торних аюулгүй орчинг  бүрдүүлэх
  • Галын болон угаартах аюулаас сэргийлж, угаарын хий алдагдаж байгаа эсэхийг тогтмол шалгах
  • Хүүхэдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлбарлан, таниулж үлгэрлэн үзүүлж байх
  • Тээврийн хэрэгслэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж,  аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус , угаадас,  үнс тортогоо ил задгай асгаж, хаяхгүй байх

Байгууллага, хамт олон 
  • Албан байгууллага, бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж,хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замынанхааруулах тэмдэг байршуулах,
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment