Тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Булган аймгийн Баяннуур суманд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд 2015 оны Гүйлтийн тэшүүрийн ойрын зайн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.
Гүйлтийн тэшүүр, шорт трекийн улсын 50 гаруй удаагийн аварга, ОУХМастер Мөнх-Амьдралын нэрэмжит гүйлтийн тэшүүрийн ойрын зайн улсын аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгийн Баяннуур сум, Орхон, Хөвсгөл аймаг, Алдар спорт хороо, Төв цэнгэлдэх-1, Төв цэнгэлдэх-2 зэрэг 6 байгууллагын 30 гаруй тамирчид ур чадвараа сорин өрсөлдлөө.
  Тэмцээний онцлог нь олон улсын стандартын 400 метрийн замын орон нутагт  тавьсан явдлыг тэшүүрийн холбооны төлөөлөгчид, багш дасгалжуулагч, тамирчид өндрөөр үнэлж байсан юм.
ОУХМастер Ганбатын Мөнх-Амьдрал 1989 онд Хишиг-Өндөр суманд төрсөн. Монгол улсын тэшүүрийн шигшээ багийн тамирчнаар 2008 оноос 2012 он  хүртэл хичээллэж Гүйлтийн тэшүүрийн дэлхийн аваргад 1, Шорт трекийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2, Дэлхийн цомын АШТэмцээнд 13 удаа, Азийн өвлийн наадамд 2 удаа амжилттай оролцож эх орныхоо нэрийн өмнөөс оролцож байсан. Г.Мөнх-Амьдарл Монгол улсын гүйлтийн тэшүүр, шорт трекийн рекордыг 35 удаа шинэчлэн тогтоож байжээ. Түүний гаргасан амжилтыг төр засаг өндрөөр үнэлж тэмцээний үеэр Төрийн дээд “Алтан гадас” одонгоор энгэрийг нь мялаалаа.
  Олон улсын стандартад нийцсэн 400 метрийн замд монгол улсын 100 метрийн эрэгтэй эмэгтэй дээд рекордыг шинэчлэн тогтоогдлоо. 2009 онд Булган аймгийн уугуул “Төв цэнгэлдэх-2” багийн дасгалжуулагч, Тэшүүрийн спортын ОУХМастер Б.Базарсадын тогтоосон 11,05 секундын амжилтыг “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМастер Г.Ууганбаатар 10,24 секунд болгон 6 жилийн дараа тогтоосон бол анх удаагаа эмэгтэйчүүдийн 100 метрийн уралдаан зохион байгуулагдаж 11,34 секундын амжилтаар “Төв цэнгэлдэх -1” багийн тамирчин А.Зул тотоосон явдал байлаа.
Хоёр өдрийн турш уралдсан 4 зайн нийлбэр дүнгээр “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМастер Д.Дэлгэрмаа эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүлсэн бол “Төв цэнгэлдэх” багийн тамирчин А.Энх-Ариун, “Алдар” спорт хорооны тамирчин О.Амарзаяа нар удаалсан бол эрэгтэй төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМастер Г.Ууганбаатар тэргүүлж “Төв цэнгэлдэх-1” багийн тамирчин Э.Батгэрэлт, “Төв цэнгэлдэх-2” багийн тамирчин Б.Тулга нар удаалж энэ удаагийн тэмцээн ширүүн өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн.
Багийн дүнгээр Д.Энхбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 2015 оны УАШТэмцээнд түрүүлж н.Долгорсүрэн “Төв цэнгэлдэх-1”, Б.Базарсад “Төв цэнгэлдэх-2” багууд хоёр гуравдугаар байрыг эзэллээ.
Тэмцээний үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын баг бүрэлдэхүүн ажиллаж оролцогч баг тамирчид болон нийт үзэгчдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэхээс гадна тамирчид, дасгалжуулагч, шүүгчдэд халуун аарц, чацарганаар үйлчилж байсныг тэмцээнд оролцогчид сайшааж байсан. 


Эх сурвалж: www.bulgan.gov.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment