Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Булган аймгийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд "Боловсрол-Эрүүл мэнд салбар дундын хамтын ажиллагаа" уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт НХХ-ийн дарга Н.Дайвий-Од, ЭМГ-ын дарга С.Нарантуяа, БСГ-ын дарга Д.Цогоо, тус салбарын чиг үүрэг хариуцсан ЗДТГ-ын мэргэжилтнүүд, 2 салбарын төрийн албан хаагчид оролцлоо.
Уулзалтаар сурагч, багш нарын Эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн хичээлийн сургалтыг агуулгыг сайжруулж, чанаржуулах, сургууль, цэцэрлэгүүдийн гал тогоог эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх зэрэг олон чухал асуудлууд хөндөгдсөн. 
Салбар дундын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг бодьтой ажил болгох ажлыг хэсгийн 2 талын мэргэжилтнүүд оролцоотой байгуулж, үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулахаар боллоо.



Print Friendly and PDF

No comments:

Post a Comment