“Аюулгүй байдлыг хангая-Анхаарал болгоомжийг нэмэгдүүлье”

Жил бүрийн нэгдүгээр сарын 15-ныг манай улс "Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх өдөр" болгон зарласан билээ. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлан мэдээгээр осол гэмтэл, хүчирхийллийн улмаас жил бүр дэлхий дээр 5 сая хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа бөгөөд 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай аж.
Хүүхэд бүрийг осол гэмтэл, хүчирхийллийн эрсдлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг анхааруулсан юм. Монгол улсад осол гэмтэл нас баралтын гурав дахь том шалтгаан болдог юм байна.

Энэ өдөртэй холбоотой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх аянг “Аюулгүй байдлыг хангая-Анхаарал болгоомжийг нэмэгдүүлье” уриан дор гурван сарын хугацаанд зохион байгуулахаар төлөвллөж байна.
Өвлийн улиралд хальтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэн, гэр бүл, байгууллага, хамт олонд ЭМГазраас  зөвлөмжийг хүргүүлж байна.
Иргэн хүн :
  • Цас мөсөн дээр хальтирч унахаас болгоомжлох
  • Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
  • Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
  • Хальтиргаа гулгаанаас хамгаалсан зөөлөн резинэн ултай өвлийн гутал өмсөж явах
  • Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх,
Гэр бүл, хүүхэд:
  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
  • Ахуйн ослоос сэргийлж, хүүхдийн өсч торних аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Галын болон угаартах аюулаас сэргийлж, угаарын хий алдагдаж байгаа эсэхийг тогтмол шалгах
  • Хүүхэдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлэарланг таниулж үлгэрлэн үзүүлж байх
  • Тээврийн хэрэгслэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнс тортогоо ил задгай асгаж, хаяхгүй байх
  • Байгууллага, хамт олонд
  • Албан байгууллага, бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мэрдүүлж хяналт тавьж ажиллуулах
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 7034103, 7034102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх хэрэгтэй. 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment