Хорт хавдар дийлдэшгүй асуудал биш

Жил бүрийн хоёрдугаар сарын 04-ны өдрийг дэлхий даяар “Хорт хавдар өвчинтэй тэмцэх” өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хорт хавдар дийлдэшгүй асуудал биш” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдрийг хүн амд чиглэсэн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хорт хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зорилготойгоор төлөвлөгөөт үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байна.

  Монгол улсад эрэгтэй болон эмэгтэй хүйсийн харьцаанаас шалтгаалахгүй тэргүүлэх байранд элэгний хорт хавдар эзлэж байна. Эрэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн 100000 хүн амд элэгний хорт хавдар 101.6, ходоод 43.6, уушги 34.7, улаан хоолойн 20.0 тохиолдол эзлээд байна. Эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн түвшин 100000 хүн амд элэг 87.9, умайн хүзүү 32.1, ходоод 25.3 улаан хоолой 14.5 хувь байна.
Хорт хавдар өвчинд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлүүд:
·  Эрүүл бус хооллолт
·  Архи, тамхины хэрэглээ
·  Хөдөлгөөний хомсдол, таргалалт
·  Химийн хорт бодисууд
·  Бактери, вирусын халдварууд
·  Удамшил
Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та:
·  Зөв зохистой хооллолт
·  Архи, тамхинаас татгалзах
·  Идэвхтэй дасгал, хөдөлгөөн
·  Эрт илрүүлэгт хамрагдах шаардлагатай.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment