Дэлхий
даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр
хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Анх 2006 онд Олон Улсын
Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах
зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Манай улсад анх 2009 оноос
тэмдэглэж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар бөөрний өдрийг дэлхийн 200 гаруй оронд
тэмдэглэдэг болоод байгаа аж. Энэхүү өдрийн зорилго нь
халдварт бус өвчлөлийн дотор тэргүүлэх байрыг эзэлдэг бөөрний өвчлөлийг
бууруулах, урьдчилан сэргийлэх уг асуудалд олон нийт ,төр засгийн анхаарлыг
хандуулахад оршино. Дэлхий дээр нийт 500 сая хүн бөөрний архаг өвчлөлтэй гэсэн
тоо байдаг байна.
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
No comments:
Post a Comment