ТАЛАРХАЛ

Монгол улсын Эрүүл мэндийн салбарын "Хамгийн чухал нь - Эрүүл мэнд" спорын анхдугаар их наадам 2-р сарын 27-наас 3-р сарын 01-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.   Аймаг, дүүргийн 48 баг спортын 4 төрөлд 24 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын баг тамирчид 1 алт, 1 мөнгө, шагналт 6-р байр, Волеиболын эрэгтэй төрлийн шилдэг тамирчин зэрэг шагналт байруудыг эзэлж, багийн нэгдсэн дүнгээр 4-р байранд шалгарлаа. 

Шагналт байр эзэлсэн төрлүүдийг танилцуулбал:
  • Эрэгтэй волеиболын төрөлд 48 баг өрсөлдсөнөөс Булган аймгийн эрэгтэй баг тамирчид 7 тоглолт хийж, хожигдолгүйгээр аваргын алтан медаль, 
  • Булган аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Л.Отгонбаяр Волеиболын Эрэгтэй шилдэг тамирчин
  • Эмэгтэй шатрын төрөлд АНЭ-ийн дотрын тасгийн их эмч Б.Эрдэнэцэцэг 7 өрөг тоглож, 6 хожил, 1 нэжээтэй мөнгөн медаль, 
  • Шатрын эрэгтэй төрөлд Төрөх тасгийн эрхлэгч их эмч Б.Цогтгэрэл 5 хожил, 1 хожигдол 1 тэнцээтэй шагналт 6-р байрыг тус тус эзэллээ. 
Амжилт хамтын бүтээл байдаг.  Монгол орны өнцөг булан бүрээс хуран цугларсан спортын шилдгүүдийн дундаас анхдагч нутгаараа цоллуулан, алтан медалийг хүртэхэд та бүхний дэмжлэг, туслалцаа хамгийн их нөлөөлсөн гэдгийг дуулгахад таатай байна. 
   

Их наадамд оролцоход дэмжлэг үзүүлсэн аж ахуй нэгж байгууллагууд:  
  • "Моодун хаан"  групп 1 500 000 ₮
  • Булган аймгийн ЭМГ 600 000 ₮ /Бензин/
  • Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг 500 000 ₮ /Оролцооны хураамж/
  • ЭМГ-ын мэргэжилтэн У.Баяржаргал 400 000 ₮
  • Сайхан сумын ЭМТ 105 000 ₮
  • Баяннуур сумын ЭМТ 100 000 ₮ 
  • Эм хангамжийн байгууллагууд /Монос, эм хангамж, Наран, Ол -Эм, СОБЦ/ 100 000₮
  • Хутаг-Өндөр СДЭ 50 000 ₮
  • Рашаант сумын ЭМТ 50 000₮
  • Бүрэгхангай сумын ЭМТ 50 000₮
  • Энх үрс эмнэлэг 50 000 ₮
  • Цанлэг эмнэлэг 50 000 ₮
  • Ман-Од  эмнэлэг 50 000
Их наадамд оролцоход дэмжлэг үзүүлэн, хамтран ажилласан "Моодун хаан" групп, Булган аймгийн Биеийн тамир спортын газар, салбарын нийт ЭМБ-ууддаа талархал илэрхийлэн, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

ИХ НААДАМД ОРОЛЦСОН 
БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БАГ ТАМИРЧИД

Print Friendly and PDF

1 comment:

  1. tanai aimagiin emnelegiin ajiltan nar dasgal hiij bsan ter daslgaliin aya ni yamar nertei yum be? heleed uguuch

    ReplyDelete