Засгийн газрын 201.. оны 339
дүгээр тогтоолын дагуу 2015.03.26-нд “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио
дамжуулах журам”-ыг хангах, үзүүлэх
сургуулийг зохион байгууллаа. Хувь хүн
бүрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 3 хоногийн хүнс, анхны тусламжийн цүнхн бэлэн
байдлыг хангаж ажилласан.
Тухайн өдрийн 16 цаг 00 минутанд бүх нийтийн
хэмжээнд газар хөдлөлтийн үеийн дуут дохио өгөгдсөнөөр Эрүүл мэндийн газрын ажилчид
баруун гарын дүрмийг баримтлан, эргэж
харахгүй, цүнхээрээ толгойгоо хамгаалсан байдалтай аюулгүй талбайд гарцгаасан.
Нийт 32 ажилчдаас 5 хүн чөлөөтэй, 2
хүн томилолттой байсан тул 25 албан хаагч задгай талбайд жагссан.
Газар хөдлөлтийн улмаас үүсч болох
гамшиг, ослыг хохирол багатай даван туулах дадлага, сургуулилалтын талаар сургалт зохион
байгуулан ажилтан албан хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлж, салбар дундын
хамтын ажиллагааг сайжруулан, хамтран ажиллалаа.

No comments:
Post a Comment