Герентологийн үндэсний төвийн багш нар Булган аймагт ажиллалаа

2015 оны 04 дүгээр сарын 13,14 -ны өдрүүдэд Геронтологийн үндэсний төвийн гериатр эмч Ч.Одгэрэл ахлагчтай сургалтын баг Булган аймагт ажиллаа. 

  “Эрүүл насжилт-настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг  үнэлэх зорилгоор Булган сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж,  эрүүл мэндийн төвийн гадна орчинг ээлтэй орчинг бий болгох, ахмад настнуудад үзүүлэх тусламж үйлчилгээний талаар  эмч мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн.
 
Сумын ахмадын хороотой хамтран Булган сумын Соёлын ордонд “Эмийн зөв зохистой хэрэглээ”  сэдвээр сургалт зохион байгуулж, 86 ахмад настныг хамрууллаа. Сургалтын үеэр "Аялгуут хэмнэл" дасгал хөдөлгөөнийг нийт сургалтанд оролцогчдод зааж сурган, цаашид тогтмол хийж байхыг зөвлөсөн байна. 
Сумдын эрүүл мэндийн байгууллагын хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүд, Аймгийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт "Настны сэтгэл зүйн менежментийн онцлог" сэдвээр сургалтыг зохион байгуулж, 46 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдлаа.





БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment