Машины утаа ямар үед астма үүсгэдэг вэ?

a7b332a49bc7ec4cbig.jpg
Монгол улсын хэмжээнд нийт 736288 автомашин бүртгэгдсэн байдаг.
Нийслэл хотод 441836 автомашин бүртгэлтэй байна. Үүний 471,571 суудлын автомашин, 167,667 том оврын автомашин байна.
Суудлын автомашин -1км явахад 0,433г/км, буюу 204,2 кг/км азотын давхар исэл ялгаруулдаг байна.
Том оврын автомашин- 1км явахад 0,6г/км буюу 100,6кг/км азотын давхар исэл ялгаруулдаг байна.

Суудлын автомашиныг 30 минут битүү орчинд ажиллуухад азотын давхар исэл 500-750 мкг/м3 ялгаруулдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөлж, харшил болон астмын шинж тэмдэг илэрдэг хэмээн 1994,1995,1997,1998,2002 онд хийгдсэн АНУ-ын судалгаагаар үзсэн.
Үүнтэй ижилхэн судалгааг Их Британид хийсэн бөгөөд зургаан цагийн турш битүү орчинд машиныг ажиллуулаад, 400 мкг/мазотын давхар исэл ялгарахад астмын шинж тэмдэг илэрсэн.
Азотын давхар исэл
Азотын давхар исэл нь автотээврийн хэрэгслийн дотоод шаталт, цахилгаан халаагуур, цахилгаан станц, химийн үйлдвэр, хог шатаах зуух зэрэг агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг. Азотын давхар исэл Азотын давхар исэл нь цочроох үйлчилгээтэй ба амьсгалын замаар орсон хийн 80-90% нь амьсгалын замын салстад шингэгддэгээс ихэнхи нь уушгинд шингэгддэг. Иймд азотын давхар исэл нь уушигны эдийг цочроох ба амьсгалын замын халдварт service_500x500.jpgөртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг бөгөөд гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Азотын давхар ислийн архаг нөлөө нь амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээх явдал юм. Зүрх судасны өвчтэй болон уушигны архаг өвчтэй хүмүүс, түүнчлэн хүүхдүүд, өндөр настнууд архаг нөлөөнд өртөмтгий байдаг.
Бэлтгэсэн: НЭМХ-ийн Хор хордлого судлалын сектор

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment