Хутаг-Өндөр сумын нийт албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав



 2015 онд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нартай байгуулсан гэрээ, аймгийн Онцгой комиссын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Хутаг-Өндөр суманд "Болзошгүй гамшгийн үед нутгийн удирдлагын үйл ажиллагаа" сэдвээр гамшгаас хамгаалах үзүүлэх сургуулийг 2015 оны 05 сарын 25-27-ны өдрүүдэд ОБГ, ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлэг, МХГ, МЭҮГ-ын нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллалаа.
2015 оны 05 сарын 25-ны өдөр Сумын онцгой комиссын даргын захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, сумын штабаас зарласан цагийн байдлын дагуу нийт мэргэжлийн ангиуд ажиллав.Сум дундын эмнэлгийг шувууны томуу  өвчнөөр үзүүлэх сургууль хийхээр 2015 оны 05 сарын 25-26-ны өдрүүдэд бэлтгэл ханган  ажиллаж, эмнэлгийн 1 давхарын баруун талын жигүүрийг  урсгал зохион байгуулалтын хувьд стандартын шаардлагыг ханган гэж үзэж, халдвартын хэсэг болгон ажиллалаа. 



Print Friendly and PDF

No comments:

Post a Comment