Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 4 дүгээр уулзалт семинар Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа

  Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн 4 дүгээр уулзалт семинар 2015 оны 9 дүгээр сарын 16-аас 17-ны өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төв дээр амжилттай болж өндөрлөв. Тус уулзалтанд орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэнд, спортын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нийт 120 эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
     Манай аймгаас Эрүүл мэндийн газрын халдвар судлагч Н.Аюурзана, аймгийн
Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цолмон нар оролцлоо.
      Уулзалтаар дэлхий дахины болон манай орны томуугийн өвчлөл, шинээр дахин сэргэж байгаа халдварын нөхцөл байдал, томуугийн тандалтын тогтолцоо, бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг гаргалаа.  
        2014-2015 оны томуугийн харуулдан тандалтын нэгжүүдийн онлайн мэдээ ирүүлэлтийг хугацаандаа болон хугацаа хоцроосон, мэдээ тасалсан, өмнөх оны үнэлгээ, вирүс илрүүлэлтийн хувь, аудио хуралд оролцсон байдлаар нь  үнэлгээ хийж байр эзлүүлсэн байна.

 II-р зэрэглэлийн ӨЭМТ-үүдээс “Эмийн цэцэглэн” 3-р байр
II-р зэрэглэлийн Нэгдсэн эмнэлгүүдээс “Булган Нэгдсэн эмнэлэг” 10-р байр
ЭМГ/ЭМН-үүдийн үнэлгээгээр “Булган ЭМГ” 9-р байрыг тус тус эзэлсэн байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment