Хүүхэд харах үйлчилгээний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулав

1.jpg       Ирэх оны нэгдүгээр сараас “Хүүхэд харах үйлчилгээ”-ний тухай хууль хэрэгжиж эхлэхтэй  холбогдуулан улсын хэмжээнд “Хүүхэд харах үйлчилгээний сургагч багш” бэлтгэх сургалтыг хоёр өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулав.


Уг ажлын хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс “Бага насны хүүхдийн эрүүл мэнд, эрүүл ахуй”, “Бага насны хүүхдийн хоол тэжээл ” сэдвээр явуулсан бөгөөд аймаг, нийслэлээс нийт 46 хүнийг хамруулав.
Сургалтын үр дүнд оролцогчид 2-5 насны хүүхдийн зонхилон тохиолдох өвчин, осол гэмтэл түүнээс сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, хүүхдэд эрүүл ахуйн дадал хэвшүүлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, орчны цэвэрлэгээ ариутгал, халдваргүйтгэлийг горимын дагуу чанартай хийх,  2-5 настай хүүхдийн хоол тэжээлийн онцлог, жор, нормыг тохируулах, тохиолдож болох хоол тэжээлийн эмгэгүүд, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэг сэдвээр мэдлэг, чадвараа дээшлүүлэв.
2.jpg
Бэлтгэгдсэн сургагч багш нар орон нутгийн түвшинд хүүхэд харах үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл бүхий хүмүүст 5 өдрийн сургалтыг зохион байгуулах юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment